“Миний кодын эхлэл” хакатон нээлтээ хийлээ

2022-11-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Мэдээлэл, технологийн үндэсний парк хамтран зохион байгуулж буй “Миний кодын эхлэл” хакатон өнөөдөр нээлтээ хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуулийн төгсөх ангийн 154 сурагчаас бүртгэлийн шатны шалгаруулалтад тэнцсэн 48 сурагч нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Эдгээр сурагчдыг программ хангамжийн анхан болон дунд шатны сургалтад хамруулан, практик дадлагаар өрсөлдүүлж, шилдгүүдийг шалгаруулж, их, дээд сургуульд сурах болон ажлын байранд очих хүртэл эргэх холбоотой ажиллах юм байна.

Тус хакатоныг

-Төгсөх ангийн сурагчдад мэдээллийн технологийн анхан болон дунд түвшний мэдлэг олгох;

-Багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх;

-Мэргэжлийн чиг баримжааг олгох;

-Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн дутагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хакатоныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас Цахим үндэстэн болох зорилго дэвшүүлсэн энэ цаг үед төгсөх ангийн сурагчдын мэргэжилт сонголтыг дэмжих, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхлыг дэмжих, чиглүүлэх зорилготой  энэхүү хакатоныг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой болж байна. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд дэлхийд монгол залуучуудын оюун ухааныг брэнд болгож, уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа мэдлэгийн эдийн засгаар солонгоруулах хүртэл экосистемээр нь хөгжүүлэхийг зорьж байна.  

Өнөөдөр энэ танхимд цугларсан, нүд нь гэрэлтсэн хүүхдүүд бол Монгол Улсын оюунлаг ирээдүй. Та бүхэн сонгосон мэргэжилдээ эзэн байж, зоригтой, эрч хүчтэй суралцаарай” гэж онцлов.

“Хөгжилтэй улс оронд 1000 хүнд ногдож байгаа программ зохиогч 16 байдаг бол манайд 1 хүрдэггүй. Манай улсын хүн амд тооцоод үзвэл мэдээлийн технологийн салбарынхан маань 50 мянгуулаа байх ёстой” гэж Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Э.Цогтгэрэл мөн хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Зочин
Хамгийн гоё хамгийн сайхан хамгийн хурц мэдээ байлаа үнэхээр баярлаж байна баяр хүргэе хичээгээрэй хүүхэд залуусаа. МИНИЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ӨӨДӨӨ ТЭМҮҮЛЖ БАЙНА САЙХАН БАЙНА
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 41 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 59 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 25 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 25 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 21 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин