Монголын том улстөрч “...Үдийн цайнаас өмнө 76 сая доллар өг, тэгвэл “Тавантолгой”-г батлуулна” гэжээ

2022-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Тавантолгой” буюу нүүрстэй холбоотой дуулиан тасрахгүй нь бололтой. Учир нь, хуулийнхан “чих дэлдийлгэсэн” нэгэн ноцтой асуудлын мөрөөр оржээ.

Тэр нь юу юм гэхээр, хэдэн жилийн өмнө Монголын нэг том улстөрч “Тавантолгой” төсөлд оролцоод явж байсан гадаад, дотоодын нэр бүхий компаниудаас их хэмжээний авлига нэхсэн байна. Тодруулбал, тэр улстөрч уг төслийг хэрхэх талаар УИХ-аас шийдвэр гардаг өдөр Монгол, Хятадын нэр бүхий компаниудын төлөөлөлд дээрх “санал”-ыг тавьсан байгаа юм. Тэгэхдээ“...Үдийн цайнаас өмнө гишүүдийн тоогоор 76 сая ам.доллар бэлнээр авчраад өгчих. Тэгвэл “Тавантолгой”-г батлуулна. Өгөхгүй бол зогсооно” гэжээ.

Энэ нь “Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ”, “Төмөр замын концессын гэрээ”-тэй холбоотой бөгөөд долоо, найман жилийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын дунд “хэрүүлийн алим” болж байсан  юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 220 (6952)

 

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

саяхан
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

3 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 мин
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин