ХӨСҮТ:Омикроны шинэ дэд хувилбар BQ.1.2 таван хүнд илэрсэн

2022-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусын халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "ДЭМБ-аас коронавирусын халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. Япон, БНСУ-д коронавирусын халдварын тоо ихсэж байна.Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Өмнөх долоо хоногт халдварын 357 тохиолдол бүртгэгдэж байв.COVID-19-ийн халдвараар нийт 349 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 255 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Аравдугаар сарын сорьцод хийсэн тандалтаар Омикроны шинэ дэд хувилбар BF.7 хувилбар нэг хүнд, BQ.1.2 гэдэг шинэ хувилбар таван хүнд тодорхойлогдсон. Омикроны BF.7 хувилбараар 72 настай, БНХАУ-ын иргэн өвдсөн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад ирсэн. Зочид буудалд тусгаарлагдсан.Харин BQ.1.2 хувилбарын таван тохиолдол нь бүгд манай улсын иргэнээс илэрсэн. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн аравдугаар сарын 18, 19-нд өгсөн сорьцоос тодорхойлогдсон.Шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх, халуурах. Эдгээр таван хүний хоёр нь эмнэлэгт байгаа бол бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна. Дөрөв нь өмнө нь ковидоор өвдөж байсан бөгөөд дахин халдвар авсан.Иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлахыг зөвлөж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 49 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 7 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 33 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 33 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 29 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин