С.Баярцогтод “тохиолдсон” дабль стандарт ба Швейцарын прокурорын “Дарьбазар”

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Монголын хууль, шүүхийн түүхэнд Сангийн сайд асан С.Баярцогт их сонин “дүр” болж үлдэнэ. Яагаад гэвэл шүүх, прокурор, мөрдөх байгууллагаас бараг л ганц С.Баярцогт дээр маш ховор шийдвэрийг гаргасан байдаг.

Түүнтэй холбоотой асуудал. өнгөрсөн жилийн хавар Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдэгдээд байв. Гэтэл түүнээс хоёр сарын дараа Дээд шүүхийн хоёр шүүгч тусгай саналын дагуу Эрүүгийн танхим нь бүрэлдэхүүнээрээ хуралджээ. Тэгээд С.Баярцогтын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Улмаар энэ жилийн хавар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байгаа юм. Түүнийг нь прокурор хүлээж аваад зургадугаар сарын дундуур хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан.

Ингээд 500 хоног хоригдож, шүүхээс 10 жил хүртэл ял авч байсан С.Баярцогт хэлмэгдсэн байх магадлал үүсчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ингэснээр 2016 оноос хойш мөрдөгчид, прокурорууд, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд түүнийг эрүүдэн шүүсэн болж таарах гээд байгаа юм. Гэхдээ С.Баярцогт гомдол санал гаргаад, хохирлоо тогтоолгохоор холбогдох байгууллагад хандсан талаарх мэдээлэл алга. “Цагаадсан”-аасаа хойш таван сар болж буй ч энэ талаар дуугарахгүй байна.

Тэгэхээр өөр учир шалтгаантай байж болзошгүй болж байгаа юм. Тэр нь юу юм гэхээр хууль, шүүхийнхний гар дагасан энэ шийдвэр түүнд л хэрэг тус болсон. Өөрөөр хэлбэл, “...С.Баярцогтод дабль стандарт үйлчилсэн үү” гэдэг асуулт гарч ирж байна. Дабль стандарт гээч нь  монголоор “давхар хэм хэмжээ” гэж үгчилж орчуулагддаг. Нэг биш хоёр ёс суртахууны хэм хэмжээ үйлчилж байна гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн ижил үйлдэлд ижил хариуцлага, хязгаарлалт, дүрэм үйлчлэх ёстой байтал ялгавартай буюу хоёр өөр стандарт үйлчлэхийг хэлдэг. Бүр товчилбол, ялгаварлал хийгээд шударга бус байдал буюу “...Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдэг Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байгааг л хэлсэн хэрэг. Тиймээс “...Тусгай санал гаргасан Дээд шүүхийн хоёр шүүгч, хэрэгсэхгүй болгох санал гаргасан мөрдөгч, тэр саналын дагуу тогтоол үйлдсэн прокурор  зэрэг хүмүүс хэн байсан бэ” гэдэг нь олны сонирхлыг ихээр татна. Тэр нэрс удахгүй ил болж мэдэх юм. Тэгэх нь ч зүй ёсны хэрэг биз ээ.

Нөгөөтэйгүүр “...Би хохирсон” гэж ХЭҮК, эсвэл холбогдох байгууллагад гомдол саналаа гаргаагүй С.Баярцогт маань долоон хоногийн өмнө НПГ-т очлоо. Дотогшоо орсон ч үгүй. Гадаа нь хэвлэлийнхнийг дуудаж байгаад НПГ-ын ажилтанд нэгэн бичиг хүлээлгэж өгөв. Тэр нь их сонин. Өөрийг нь хэргийг хэрэгсэхгүй болгосон Швейцарын прокурорын тогтоол гэнэ. НПГ-ын хүн ч тэр бичгийг нь “баярын бичиг”-ээр шагнуулж байгаа хүн шиг ёслол төгөлдөр хүлээн авч байна. Эндээс юу ойлгогдсон гэхээр Швейцарын прокурорын байгууллага их “иргэнлэг” үйл ажиллагаатай юм байна. Шалгагдаж байсан хүндээ “...Чамайг цагаатгалаа. Наадахаа аваачаад прокурортоо өг” гээд явуулчихдаг аж. Бидний сайд мэддэг ойлголтоор бол Швейцарын прокурор Сангийн сайд асан С.Баярцогтыг “...Дарьбазар”-дуулчихжээ. Манай НПГ ч тэрийг нь сайн ойлгоод аятайхан хүлээгээд авчихлаа.

Уг нь энэ нь Швейцарын прокурорын байгууллага, манай хууль хяналтын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил гэж ойлгож явсан юм. 2018 оны хавар байх аа, АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “...Манай улс өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй улстай иргэний болон эрүүгийн хэргийн асуудалд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх талаар гэрээ байгуулан ажиллаж байна. Бидэнд оффшор бүстэй нэр холбогдсон төрийн албан хаагчдыг шалгахын тулд олон улсын байгууллагууд, хамтын нийгэмлэгийн санал санаачилгуудтай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зэрэг зайлшгүй шаардлагууд ч бий. Энэ алхмууд эхнээсээ төлөвлөгдөн хийгдэж  байгаа. Өнөөдөр сошиалд төдийгүй нийгмийг өдөөн, амтай бүхний ярьдаг сэдэв болсон манай улсаас гадагш гарч оффшор бүсэд байршсан хууль бус хөрөнгийг зөвхөн эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд царцааж, буцааж авах ажлыг хийх боломжтой. Гэвч энэ нь бидний хүссэнчлэн богино цаг хугацаанд, амар шийдэгдэхгүй, түвэгтэй, нарийн харилцаа байдаг” гэж байсан юм. Тэр үеэрээ “...С.Баярцогтын Швейцар улс дахь 9.2 сая ам долларын хэргийн талаар гэхэд бид 2017 оны эхнээс эхлэн Швейцарын холбооны прокурорын газартай хамтран шалгалтын ажлыг хийгээд явж байна. Мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй. Ер нь хууль бусаар гадагшаа гарсан хөрөнгийг буцаан авах ажил нь хуулийн дагуу шалган тогтоох, шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн үе шаттай явах ёстой. Хуулийн зохицуулалт нь өөрөө тийм юм” гэсэн байдаг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 217 (6949)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 8 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 28 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 32 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 35 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 38 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 41 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 44 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 53 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 53 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 53 мин