Нийслэл дэх нүүдэл суудал хэзээ цэгцрэх вэ

2022-11-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Хотыг тэлэх, төвийн түгжрэлийг задлах ажил нийслэлийн захиргаагаар эхлээд жил тойрч байна. Яармагт хотын захиргааны шинэ барилга сүндэрлэж эхлэхтэй зэрэгцэн 2019 оны эхээр нүүлгэхээр төлөвлөж байсан. Гэтэл түүнээс хойш гурван жил өнгөрсөн ч Хангарди ордныхон талбайн баруун талдаа үлдлээ. Харин оны өмнөхөн нэг хэсэг нүүдэл суудал болсон нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба зэрэг зарим бүтцийн 400 гаруй хүн шинэ байрандаа төвхнөв.

Харин өнөөдрийн байдлаар хотын захиргаа нүүнэ эсвэл нүүхээ болилоо гэсэн ямар нэг тодорхой шийдвэр гараагүй гэдгийг албаны хүн хэллээ.

Дараагийнх нь есдүгээр сарын эхээр нүүх шийдвэр нь гарсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам юм. Яамнаас гадна түүний харьяа байгууллагууд,  инновац технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэхээр болов. Технологийн салбарынхан нисэхэд нүүж очсоноор хуучин нисэх буудлаа ашиглаж инновацын төв болгон хөгжүүлнэ гэсэн амбицтай. Харин Засгийн газраас чиглэл өгснөөс хойш 60 хоног өнгөрсөн ч нүүх хөдөлгөөн ямар нэг байдлаар хийгдсэнгүй. Тухайн үед салбарын сайд Н.Учрал “Буянт-Ухаа бол Монголын техникийн соёлын түүчээ болсон олон зуун инженерийн босгосон томоохон бүтээн байгуулалт. 1925 оноос хойш иргэний нисэхийн салбарынхан инженерүүдийн тусламжтайгаар бага оврын агаарын тээврийг өөрсдөө зохион байгуулж, сансарт монгол хүн анх удаа ниссэн гээд иргэний нисэхийн олон ололт амжилтаар Буянт-Ухаа нэрлэгддэг. Тиймээс Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг илүү үр ашигтай ажиллуулах үүднээс болон төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, Хөшигийн хөндий рүү шат дараатай шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотой Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын тодорхой хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд шилжин байршина” гэж мэдэгдэж байсан юм. Гэтэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар яам, харьяа байгууллагууд төвөөс нисэх рүү нүүж эхлэх юм бол ажилчдынх нь талаас илүү хувь нь гарах өргөдлөө өгнө гэснээс  боловсон хүчний хомстолд орохоос сэргийлж нүүх суух асуудлаа түр азнаж буй бололтой. Бид энэ талаар Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны албан ёсны эх сурвалжаас тодруулахад “Засгийн газрын чиглэл гарсан учраас нүүхээр төлөвлөж бэлтгэл ажил хийж байна. Харин IT парк, И-Монголиа-гаас эхлээд ямар газар, хэлтэс нь нүүх вэ гэдгийг мэдэхгүй. Яам нүүх юм бол ажлаас гарна, өргөдөл өгнө гэж эсэргүүцсэн зүйл байхгүй. Албан ёсны бичиг сачиг өгсөн зүйл алга” гэсэн тайлбарыг өглөө.

Төрийнхний Яармаг руу нүүх нүүдлийн цуваа БОАЖЯ-аар үргэлжилнэ.Сүүлд есдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэхээр болсон. Ингэхдээ Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулах шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ хэлсэн. Тэгвэл БОАЖЯ хэзээ нүүх талаар лавлахад “Ирэх долоо хоногт нүүнэ. Бэлтгэл ажлаа хийж байна” гэлээ. Түүнээс гадна хоёр дахь том хот болох Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс рүү мөн л төрийн зарим байгууллагуудыг нүүлгэнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд мэдэгдээд байгаа. 150 мянган хүний багтаамжтай хэмээн төлөвлөөд байгаа шинэ хот дэд бүтэцтэй болчихвол энэ хэмжээний шилжилт хөдөлгөөн хийгдэх нь ээ.

Ийнхүү нийслэлийн яамд, төрийн захиргааны байгууллагуудыг нийслэлээс нүүлгэх Засгийн газрын шийдвэр гараад жил тойрч байхад нүүдэл суудал цэгцрэх нь битгий хэл боловсон хүчний асуудалтай тулгарч мэдэхээр болжээ. Нөгөө талаас түгжрэлийн төв цэг болсон Нисэх, Яармагийн асуудлыг шийдвэрлээгүй байж нэмж төвлөрөл үүсгэх нь зөв эсэх талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 215 (6947)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 44 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 45 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 47 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 42 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

7 цаг 4 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

8 цаг 3 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

8 цаг 35 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 56 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

12 цаг 30 мин