Ш.Адьшаа гишүүний санаачилсан хуулийн төсөл дэмжлэг авсангүй, буцав

2022-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч  Ш.Адьшаа  гишүүн эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэдийн орлогоос шалтгаалан хуулийг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарч магадгүй гэж үзсэн учраас хуулийн төслөө татан авлаа.  Мөн өмнө нь энэхүү хуулийн төслийг байнгын хорооны гишүүн дэмжээгүй билээ.  Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Төрөөс баталгаа гаргадаг хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авч, ашиг сонирхлын зөрчил бий болгодог асуудалд цэг тавих зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барилаа. Нийтийн албанд ажилладаг, АТГ-т мэдүүлгээ өгдөг бүх төрийн албан хаагчдыг хамааруулж байна. Мөн улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан аливаа төсөл хөтөлбөр, зээлийг өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж авахыг энэ хуулиар хориглож байгаа юм.

Мөн АТГ-т мэдүүлэг өгдөг нийтийн албан тушаалтнуудад энэ зээлийн хязгаарлалт тавьсан. Ипотекийн зээл болон эрүүл мэндтэй холбоотой зээлээс бусад зээл буюу ХОМ-ийн 80 хувиас дээш хэмжээний зээлийг энэ хуулиар төрийн албан хаагчдад олгохгүй гэсэн хязгааралтыг тусгасан. Энэ асуудлыг шийдсэнээрээ төрөөс баталгаа гаргаж байгаа төсөл хөтөлбөрүүд хэрэгжих суурь болно. Жинхэнэ хөгжлийн асуудлыг, жижиг дунд бизнесийг улс төрчдийн ашиг сонирхол оролцуулахгүйгээр шийдвэл төрд итгэх итгэл сайжрах ач холбогдолтой. Хэрвээ батлагдвал 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих боломжтой" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 цаг 0 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 22 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 31 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 40 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 32 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 50 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 16 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 16 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин