Ц.Сэргэлэн:Жанжин штабын даргаар ажиллах шаардлагыг хангасан нэр дэвшигч орж ирлээ

2022-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

 Б.ДОЛЖИНЖАВ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал      С.Ганбямбыг томилох саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зөвшилцөж, томилохыг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Бригадын генерал С.Ганбямбын танилцуулгатай дэлгэрэнгүй танилцлаа. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын шат шатны ажлыг хийсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллах хэмжээний шаардлагыг хангасан нэр дэвшигч орж ирсэнд баяртай байна.Таны гаргаж байгаа шийдвэр анхан шатандаа бодитой байх ёстой. Доод шатны албан тушаалтан, цэргийн албан хаагчдын зовлон, жаргалыг мэддэг хүний шийдвэр оновчтой, хэрэгжих үндэслэл сайтай байдаг. Ингэж байж байгууллагадаа хүлээн зөвшөөрөгдөнө. Зэвсэгт хүчний бүтцэд төрлийн цэргийн командлалууд одоо байгаа юу. Бодитой хэрэгжиж байгаа юу. Цэргээсээ олон генералтай боллоо гэж олон нийт шүүмжилж байна” гэв.

Түүний асуултад Бригадын генерал С.Ганбямба “Олон улсын чиг хандлагын дагуу Зэвсэгт хүчний тухай хуульд 2010 онд өөрчлөлт оруулж Монгол Улс хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг, тусгай хүчин гэсэн таван төрлийн цэрэгтэй болсон. Үүнээс дөрөв нь одоогоор командлалтай байна. Байлдааны үед бие дааж байлдааны үйл ажиллагаа явуулах чадвартай цэргийг төрлийн цэрэг гэж нэрлэдэг” гэв.

Бригадын генерал С.Ганбямба ҮБХИС, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабт хилийн цэргийн цэргийн стратегийн аюулгүй байдлын чиглэлээр суралцжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 цаг 43 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 6 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 15 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 24 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 34 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 0 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин