Н.Энхболд:Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлж байгаа юм уу

2022-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал     С.Ганбямбыг томилох саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зөвшилцөж, томилохыг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд “Бүх аймаг, орон нутаг Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг батлуулаад дагаж мөрдөж байх ёстой. Энэ хуулийг биелүүлэх төлөвлөгөө хэр биелж байгаа вэ, хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ. Орон нутгийн удирдлагуудтай энэ чиглэлд хэрхэн хамтарч ажиллаж байгаа эсэх нь маш чухал байна. Орон нутаг дасгал сургуулилтаа хийж аюулгүй байдлаа хангах ёстой. Энэ бол хамтарч ажиллах ёстой чухал зүйл. Орон нутгийн дайчилгаа бас их чухал.Цаашид энэ тал дээр хэрхэн ажиллах вэ” гэв.

Түүний асуултад Бригадын генерал   С.Ганбямба “Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг 2018 онд баталсан. Н.Энхболд гишүүн Батлан хамгаалахын сайд байхдаа орон нутаг, нийслэлийн хамгаалалтын төлөвлөгөөг баталсан. Түүний дараа 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэг орон нутаг хамгаалалтын төлөвлөгөөг хуулийн дагуу батлан хэрэгжүүлж байна: Хуулийн хэрэгжилтийн чухал хэсэг нь орон нутгийн сургалт буюу орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах юм. 2021 оноос  хойш орон нутгийн хамгаалалтын сургуулилтийг хийж байгаа. Энэ онд Өмнөговь аймагт орон нутгийн хамгаалалтын сургуулилтийг хийсэн. Хуулиар нэгдсэн сургалт гэж том сургалт бий. Үүнийг 2023 онд Төв аймгийн тамгын газартай хамтарч зохион байгуулахаар шийдвэрийг гаргуулсан. Дайчилгааны сургуулийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангитай хамт явуулна” гэж хариуллаа.

 Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 цаг 7 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 30 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 38 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 48 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 40 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 58 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 24 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 24 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин