Т.САЙХАН
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны төсөвт суулгаагүй нь шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн гэр хорооллын шөнийн төсөвтэй холбоотой асуудал төсөвт орж ирээгүй. Энэ чиглэлээр маш олон гишүүд санал тавьсан. Тиймээс ирэх оны төсөвт нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифын асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж, тодорхой хөрөнгийг суулгахаар тогтсон" хэмээлээ.
Эх сурвалж:www.polit.mn