Г.Тэмүүлэн: Улсын төсвөөс 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Энэ жил болоод ирэх жилүүдэд улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын ачаалал их байгаа. Уг асуудалд тодорхой эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн. 2023 оны төсвийн төсөлд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийгдэнэ. Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд байна. Тиймээс төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтад ачаалал үүсгэхгүй байхаар шийдвэрлэхэд холбогдох хууль, эрх зүй орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.Ирэх жилүүдэд шинэ хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн дүнг төсөвт өртгийн 30 хувиас доошгүй байх шаардлагыг тавьсан.  Төсвийн тухай хуульд төрийн үйлчилгээний байгууллагууд өөрсдөө орлого олж түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь нээж өгөх зохицуулалтайг хийх гэж байна. Төрийн үйлчилгээний байгууллагад Шинжлэх ухааны байгууллага, Их дээд сургуулиуд, тодорхой хэмжээний төрийн үйлчилгээний байгууллага багтдаг. Улсын төсөвт ачаалал болж байгаа зээл тусламжийн бодлогын асуудал байна. Энэ жилийн хувьд зөвхөн гадаад зээл, тусламжтай холбоотой хүүгийн татаасанд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар болсон. Иймд гадаад зээл, тусламжид мөн ялгаагүй сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Гадаад зээл,тусламжтай холбоотой бодлогод эрх зүйн орчныг сайжруулах  хуулийг оруулж өгнө. Одоогоор гадаад зээл тусламжийн асуудал зөвхөн Сангийн яаманд мөрдөгддөг журмын дагуу явагдаж байна.  Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн газар агентлаг бий болж байгаа. Тус агентлагт  ажиллах хүний орон тоо нэмэхгүйгээр тухайн албан хаагч нарын дунд зохицуулалт хийж төрийн үйлчилгээг цахимжуулах, сайжруулах ажлыг зохион байгуулна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 51 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 цаг 14 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 23 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 32 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 24 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 42 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

14 цаг 8 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

14 цаг 8 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин