Маргаашаас галт тэрэгний тасалбарын үнэ нэмэгдэнэ

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

"Улаанбаатар төмөр зам" ХНН нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарын зөвшөөрлийн дагуу арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн тарифын үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, 

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь, 
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь
  • Зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэхээр болсон байна.

Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20 600, суудлын тэрэг (такси) 31 000 төгрөгийн үнэ тарифтай байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм.

Энэ талаар өнгөрсөн сард Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт  "Олон жил алдагдалтай тарифаар ажилласан нь үнэн. Улаанбаатараас  Эрдэнэт хүртэл вагоноор явахад 8100 төгрөг, автобусаар үйлчлүүлэхэд 30 мянган төгрөг байдаг. Улаанбаатараас Дархан руу явахап 6000 төгрөг төлж байна. Ийм хямд үнэтэйгээс болоод УБТЗ ХНН олон жил маш алдагдалтай ажилласан.

Зорчигч тээврээс 60 хувийн алдагдалтай бол эрчим хүч  нүүрс, хүнс, шатахуун тээвэрлэлтээс ашиг олдоггүй 40-50 хувийн алдагдалтай байна.

Бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд төмөр замд ачаа үүрүүлдэг. Тиймээс УБТЗ тарифаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна. Үе шаттайгаар үнэ нэмнэ. Экспортын транзит ачааны үнийг нэмж, үүнээс бий болгосон орлогоор УБТЗ-ын парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Үүний дараа ажилчдын цалинг нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ" гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

5 цаг 4 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 цаг 27 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 36 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 45 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 33 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 37 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 55 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

14 цаг 21 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

14 цаг 21 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин