Яагаад "Чингис хаан, хаад язгуурын музей" гэж нэрлэсэн бэ?

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Зууны мэдээ" сонин "Трэнд зочин" буландаа Соёлын дэд сайд М.Батбаярыг урьж, ярилцсан билээ.  Чингис хаан музейн албан ёсны нэршил нь "Чингис хаан, хаад язгуурын музей" юм.  Тэрбээр энэхүү нэршилийн тухай "Бидний хамгийн чухал зүйл нь музей үзэл баримтлалыг тодорхойлох байв. Музей маань түүхийн ямар хэсгийг харуулах уу, аль цаг үеэс ямар цаг үеийн эх сурвалжуудыг тусгах уу. Язгууртны музей байх юм уу, угсаатных уу гээд энэ бүхнийг  тодорхойлох нь маш чухал байлаа.   Эрдэмтдийн  чуулганы дараахан 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ажлын хэсгийнхнийг дуудаж уулзсан.  Тус уулзалтаар өмнөх уулзалтуудын үр дүн, эрдэмтэн судлаачдын санал санаачилгыг хэлэлцсэн. Ингээд “Чингис хаан” музейн үзэл баримтлалыг Хүннүгийн төрт улс ба манай тооллын өмнөх 209 оны Модун Шаньюгийн үеээс буюу Чингис хааны өвөг дээдсийн үе, Чингис хааны өөрийнх нь цаг үе, Чингис хааны үр хойчсынх нь үеээс буюу 1911 оны Үндэсний хувьсгалыг алтан ургийнхан оройлон манлайлж хийх хүртэлх 2000 жилийн төрт ёсны түүхийг хаад язгууртанд  түшиглэж  үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн.  Энэ үзэл баримтлал дээр “Чингис хаан хаад язгууртны музей”-г барьж байгуулахад санал нэгдсэн байдаг. “Чингис хаан, хаад язгууртны музей”  гэж цаашид нэршиж занших нь зүйтэй юм. Анх 2019 оны долдугаар сарын 3-нд гарсан Засгийн газрын 280 дугаар тогтоол дээр “Чингис хааны музей”  гэсэн нэртэй байлаа.  Энэ нь ганц хувь хүн төвтэй музей шиг байна гэсэн саналыг зарим хүн гаргасан.   Ингээд “Чингис хаан музей” болгосон.  Дараа нь  үзэл баримтлалыг харсан ч “Чингис хаан, хаад язгууртны музей” болгох зүйтэй хэмээн үзэж, энэхүү албан ёсны нэршил дээр тогтсон юм" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 57 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 цаг 20 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 29 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 38 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 30 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 48 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

14 цаг 14 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

14 цаг 14 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин