О.Цогтгэрэл:Эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувь нь ядуу амьдарч байна

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус намаас 12:00 цагт мэдээлэл хийсэн юм. Сөрөг хүчний зүгээс эрх баригч намын 2020 оны мөрийн хөтөлбөрийн амлалт хэдэн хувьтай хэрэгжсэнийг судалжээ.

Энэ талаар АН-ын бүлгийн  дарга О.Цогтгэрэл “Одоогийн Засгийн газар дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааныхаа талаас илүү хувийг өнгөрөөлөө. МАН таван бүлэг, 34 дэд бүлэг,  702 заалттай мөрийн хөтөлбөрийг 2020 онд дэвшүүлж байв. Үүний биелэлтэд дүн шинжилгээ хийлээ. Таван бүлгийг нь задалж харвал эхнийх нь Хүний хөгжлийн тухайд юу хийх вэ, хоёрдугаарт эдийн засгийн бодлогын тухайд юу хийх вэ, гуравдугаарт засаглал, дөрөвдүгээрт ногоон хөгжил, тавдугаарт нийслэл түгжрэлийг хэрхэн бууруулах талаар амлалт өгч байжээ. Тиймээс АН-ын бүлэг даваа гараг бүрийн хуралдаанаар энэ асуудлуудыг нэг нэгээр нь яръя гэж шийдлээ. Энэ долоо хоногийн тухайд Хүний хөгжил гэсэн бүлгийг тойрсон амлалтуудад анхаарлаа хандуулна. Бүлгийн Ажлын албанаас санаачлан Амлалт ажлын зөрүү гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна.Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувь болгоно гэж Хүний хөгжил гэсэн бүлэгтээ оруулжээ. Гэтэл одоо хэдэн хувь байгааг бүгд мэднэ. Зээлийн хүүгээс гадна бодлогын хүү, Засгийн газрын зардал нэмэгдэж, зээл олдохгүй болсон байдалтай байна. Хоёрдугаарт, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн амлалт мөн тус бүлэгт багтсан. Тухайн үед ядуурлыг 27.8 хувиар тооцож байсан гэхээр одоо ядуурал 10 гаруй хувьд хүртлээ буурсан байх ёстой. Гэтэл сүүлийн үеийн статистик мэдэээллээр багадаа 42 хувьд хүрсэн байна. Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж хүн амын 91 хувьд олгохоор ирэх оны төсөвт суулгасан. Халамж, тэтгэмжийг орлого багатай ядуу иргэддээ өгдөг. Тэгэхээр эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувь нь ядуурсан болж таарах нь. Үүнээс харахад ядуурлыг бууруулна гэсэн заалт хэрхэн хэрэгжсэн нь тодорхой болов уу. Гуравдугаарт, цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ гэж амлажээ. Хоёр жилийн хугацаанд цалинг хэрхэн өсгөсөн юм бол” гэв.

“Өрийг нэмэгдүүлэх төсөв орж ирж байгаад харамсаж байна”

Мөн тэрбээр төсөвтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Энэ талаар  “Засгийн газар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол банкны удирдлагууд, Үндэсний аудитын газар, Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүдээс мэдээлэл сонслоо. Эдгээр газар Засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой бие даасан байгууллагуудын төлөөлөл учир Төсвийн тухай хууль дээр ямар байр суурьтай байгааг нь тодруулсан юм. Бид гурван асуултанд хариулт авах гээд чадсангүй. Нэгдүгээрт, Монгол Улсын өр яг хэд вэ. Засгийн газар улсын нийт өрийг тооцолохдоо Хөгжлийн банк, Монгол банкны өрийг оруулахгүй байгаад дээрх байгууллагууд ямар хариулт хэлэхийг сонсохыг хүслээ. Гэвч эдгээр газар Засгийн газрыг хаацайлсан бөөрөнхий хариултуудыг өглөө. Хоёрдугаарт, Монгол Улсын төсвийн алдагдал 1.5 их наяд гэдэг чинь хуурамч алдагдал юм. Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцсон дүн юм. Энэ нь бодит алдагдлын хэмжээнээсээ гурав дахин их байгаад ч хариулт авч чадсангүй. Сүүлийн хэдэн жилийн төсвийн алдагдал 10 их наяд хүрсэн. Энэ нь төрийн зардал ихэссэнтэй холбоотой. Өрийг өрөөр дарснаа өр төлчихлөө гэдэг. Хэрэв үнэн бол энэ өр багасах ёстой байтал улсын өр нь жилээс жилд нэмэгдсээр байна. Удахгүй зээлжих зэрэглэлийн үнэлгээн дээр асуудал гарч ирнэ. Гэтэл өр нэмэгдэх төсөв орж ирж байгаад харамсаж байна. Төсвийн алдагдал, зарцуулалт дээр хараат бус байгууллагууд идэвхитэй ажиллахыг шаардаж байна. Үүнээс гадна Монгол Улсын авлигын нөхцөл байдал улам хүндэрч, бизнес эрхлэхэд хэцүү болсон талаар гадаадын хөрөнгө оруулагчид мэдээлж байна. Хоёр оронтой байсан авлигын индеск гурван орон руу орчихсон. Гэтэл эрх баригчид сайхан амлалтууд өгсөөр л байна” гэж ярилаа.

Ардчилсан намын бүлэг ирэх долоо хоногт МАН-ын мөрийн хөтөлбөрийн Эдийн засгийн бодлогууд хэрхэн хэрэгжиж, өр ямар байгааг тодруулан мэдээлэх юм. Ийн таван долоо хоног эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн бүлэг тус бүрийн амлалт дээр дүн шинжилгээ хийж мэдээлэл өгөхөөр болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

5 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 50 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 51 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 46 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

9 цаг 8 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 7 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

10 цаг 39 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 0 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

14 цаг 34 мин