"Чингис хаан" музейд Монгол дархчуудын зориулсан бүтээсэн онцлох таван бүтээл

2022-10-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

"Зууны мэдээ" сонин "Трэнд зочин" буландаа Соёлын дэд сайд М.Батбаярыг урьж, ярилцсан билээ.  Тэрбээр монгол дархчуудын бүтээсэн онцлох таван бүтээлийг танилцууллаа. 

МУЭ-ийн нэрэмжит шагналт , зураач Н.Төмөрбаатар тэргүүтэй 200 гаруй уран бүтээлчид музейд таван багц ажил хийж гүйцэтгэжээ. 

Нэгдүгээрт, алтан шонхорын баримал байгаа.  Шонхор шувуу өөрөө шунгаж буудаг. Түүхэндээ “Тоонон дээр цагаан шонхор шувуу ирээд “Чингис чингис” гэж дуугарлаа” гэдэг сурвалж бий. Тэр бэлгэдлээрээ тооно, орой хэсэг дээр нь 5.8 метр өндөртэй алтан шонхор шувууны баримал байрлуулсан.  Дээр нь нар сарыг шүтээнээ болгож, энгэр дээр нь Их хааны онгин тамга бүтээсэн.    Онгин тамган  дунд “Эрдэнэт” үйлдвэрээс ирүүлсэн ногоон оюуг шигтгэсэн.  Яагаад гэхээр “Эрдэнэт” үйлдвэр маань монголчуудыг олон жил тэтгэж байна.  Тэр агуулгаар ногоон оюуг тус үйлдвэрээс авч шигтгэж өгсөн байгаа.  Ингээд Шонхор шувуугаа зэсээр хөөгөөд алтадсан.

Хоёрдугаарт, уран дархчууд маань барилга тойрсон 700 гаруй овог аймгийн тамгыг бүтээсэн.  Эртний хаадын үед нэг овгийн тамганы цаана хэдэн бүл аймаг байдаг билээ. Тэр хүмүүсийн оюун санааг энд шигтгэсэн гэсэн үг. 

Гуравдугаарт, барилгын баганы доод талд чулуун хээтэй суурь бий.   1220 онд Чингис хаан Хархорум хотыг байгуулах зарлиг буулгаж байсан.  Энэ хотын туурийн малтлага судалгаа сүүлчийн 20 орчим жил нэлээд эрчимтэй явж байна.  Тэндээс олдсон уран барилгын чимэглэлүүдийг эвлүүлж, манай уран дархчууд архитектурын чимэглэлийн шинэ бүтээлийг бий болгосон. Тэнд ашигласан чулуунуудыг Төв аймгийн Эрдэнэ сумаас олборлосон, Монгол Улсын хамгийн бараан өнгөтэй боржин чулуу юм.  Энэ бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван захиралтай “Үүдэн чулуу” гэдэг компанийн уран бүтээлчид бүтээсэн.

Дараагийн нэг том ажил нь яах аргагүй хаалга. Музейн хаалга маш сүрлэг сайхан бүтээл болсон.  Зэсээр хөөж, алтадсан. Хаалганы  хавтаснууд дээр нийт 16 алтадсан чимэглэл бий. Монгол Улсын эзэнт гүрний түүхийн ховор содон зургийг товгор хэлбэрээр цутгаж бүтээсэн.  Хаалганы босгыг хүртэл алтдаж, Хөвсгөлийн ногоон хаш, оюу шигтгэсэн.  Музейн хаалга бол бие даасан урлагийн бүтээл юм даа.  

Тавдугаарт,  хаалганы дээр таван хааны тамга бий.  Чингис, Өгөдэй, Мөнх, Гүег, Ариг бөх  хааны тамгыг сүлд болгож хийсэн. Тамга бүхэн бүтэн агуулгатай. Тухайлбал,  Өгөдэй хааны тамгыг яагаад хоёр талд нь хүлэг мориор хамгаалуулж хийсэн бэ гэхээр Өгөдэй хааны үед Ази Европыг холбосон 37 өртөө байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл хүлгийн хурднаар дэлхийг холбож байсан гэдэг утгаараа тамгыг хүлэг мориор хамгаалуулсан байдлаар бүтээсэн гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 40 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 41 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 43 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 38 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 0 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 59 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 31 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 52 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 26 мин