Соёлын дэд сайд М.Батбаярын "Чингис хаан, хаад язгуурын музей"-н талаар хэлсэн онцлох 17 эшлэл

2022-10-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа Соёлын дэд сайд М.Батбаярыг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох 17 эшлэлийг хүргэж байна. 

1.  Чингис хаанд зориулсан түүхэн том бүтээн байгуулалтыг хийх тухай сүүлийн 60 орчим жил яригдсан байна. 1962 онд Их хааны мэндэлсний 800 жилийн ойгоор төрсөн нутагт нь Цагаан хөшөө босгожээ.  Түүнээс хойш нэгэн жарны дараа Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн  босгон дээр монголчууд, Монголын төр том хэмжээний бүтээн байгуулалтыг хийж дуусгасан нь бас нэг хувь ерөөл юм. Миний бие энэ түүхэн цаг үеийн нэгэн гэрч болж байгаадаа тун их баяртай сууна.

2. 2019 оны хоёрдугаар хагас бол түүхэн цаг үе юм.  Яагаад гэхээр тэр үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачилга гаргаж, дэлхийн мянганы суут хүн, Их Монгол Улсыг үндэслэгч, эзэн богд Чингис хаан, түүний үр хойчист одоогийн голомт нутагт нь буюу Монгол нутаг Чингис хаан үзэл санааны дэлхийн төв байх эхлэлийг тавьсан. 

3.  “Чингис хаан” музейн үзэл баримтлалыг Хүннүгийн төрт улс ба манай тооллын өмнөх 209 оны Модун Шаньюгийн үеээс буюу Чингис хааны өвөг дээдсийн үе, Чингис хааны өөрийнх нь цаг үе, Чингис хааны үр хойчсынх нь үеээс буюу 1911 оны Үндэсний хувьсгалыг алтан ургийнхан оройлон манлайлж хийх хүртэлх 2000 жилийн төрт ёсны түүхийг хаад язгууртанд  түшиглэж  үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

4.  Анх 2019 оны долдугаар сарын 3-нд гарсан Засгийн газрын 280 дугаар тогтоол дээр “Чингис хааны музей”  гэсэн нэртэй байлаа.  Энэ нь ганц хувь хүн төвтэй музей шиг байна гэсэн саналыг зарим хүн гаргасан.   Ингээд “Чингис хаан музей” болгосон.  Дараа нь  үзэл баримтлалыг харсан ч “Чингис хаан, хаад язгууртны музей” болгох зүйтэй хэмээн үзэж, энэхүү албан ёсны нэршил дээр тогтсон юм.

5. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, БСШУСЯамны удирдлага, ажил хариуцсан мэргэжилтнүүд, сайд Ё.Баатарбилэг нарын албаны хүмүүс музейн ажилтай холбоотой тушаал шийдвэрүүдийг маш шуурхай гаргаж байв. Үзэл баримтлал, үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулсан.  Үндсэн ажлын хэсгээс гадна зургаан дэд ажлын хэсэг байгуулсан. 

6. 2020 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр  Засгийн газраас “Чингис хаан, хаад язгууртны музей”-н үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд баталсан.  Өөрөөр хэлбэл, бид музейгээ цаасан дээр байгуулж эцэслэсэн гэсэн үг. Эд өлгийн зүйл, танхим зохион байгуулалт гээд бүх зүйлийг албан ёсоор баталж,энэ үзэл баримтлалыг хэн ч өөрчлөхгүй явсаар, яг тэр цаасан дээр баталсан загварын дагуу музейгээ байгуулсан.

7. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Эрмитажын музейд зочлох  үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус музейн захирал Чингисийн чулууны бичгийн цор ганц эх хуулбарыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр бэлэглэж байсан.  Энэ бол манай музейн анхны үзвэр байлаа. Тэр өдөр 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байсан нь /1206 он/  их бэлгэшээлтэй сайхан санагдаж байсан.

8.  “Чингис хаан музей”-ээ шүншиглэх ажлыг Соёлын гавьяат зүтгэлтэн бурханч лам Г.Пүрэвбат гуай зөвлөж, тухайн үеийн ЗГХЭГ, БСШУСЯам улсын хэмжээнд зохион байгуулж, 21 аймгийн удирдлагууд идэвхтэй оролцсон. Шүншиглэхэд мэдээж есөн эрдэнэ орсон.  Төрийн тахилгат арван хайрхны чулуу шорооны дээж, гурван мөрний рашаан,  Оюутолгойн ордоос алтны дээж,  “Эрдэнэт” үйлдвэрээс зэс, оюуны дээж, Салхитын мөнгөний ордоос мөнгөний дээжийг нь авчирсан гэх зэргээр маш их утга агуулгатай шүншиглэсэн.  

9. Барилгын ажлын тендер зарлаж, “Билгүүн Монгол” констракшн  гэдэг компани шалгарсан. Энэ компани сайн чадамжтай компани байсан.  Нэлээд том ам.метр талбайтай барилга шүү дээ. Ердөө хагас сарын хугацаанд л нэг давхрын угсралтыг гаргаж байлаа. Тухайн үеийн ажил хариуцсан төрийн захиргааны байгууллагууд ч үе шатны хяналт шалгалтын ажлаа тогтмол хийж гүйцэтгэж байсан.  Ингээд музейн барилга угсралтын ажил ердөө нэг жил зургаан сарын хугацаанд үргэлжилсэн.

10. Цар тахлын амаргүй цаг үе байсан ч гэлээ бидэнд барилгын ажлыг зогсоох эрх байсангүй.  Хил гаалийн хүндрэлтэй үе  таарсан учраас голдуу дотоод нөөц бололцоогоо ашигласан. Барилгын арматураас эхлээд ажиллах хүчээ хүртэл 100 хувь монгол хүнийхээ хүч хөдөлмөр, үйл ажиллагааг дэмжсэн бүтээн байгуулалт болсон гэдгийг онцлон хэлмээр байна.

11. Музей маань нийтдээ 20.500 ам.метр талбайтай. Есөн давхар барилга. Музей гэдэг өөрөө онцгой объект. Тиймээс хамгийн сүүлийн үеийн барилгын ухаалаг системээр тоноглогдсон.  Энэ нь барилгын дэд бүтцийг бүрэн нэгдсэн хяналтад оруулсан гэсэн үг. Тухайлбал, гадна агаарыг цэвэрлүүлж дараа нь халааж, хөргөж оруулна. Бохир агаарыг гадагшлуулна.  Хэрэв зарим танхим гэрэлтэй бол, ус алдвал, цонх онгорхой байвал мэдэгдэх ийм зохицуулалттай. Галын аюулгүй байдлын бороожуулах системтэй.  Мөн сан хөмрөгийн өрөөнд агаарыг сорж авах зарчмаар гал унтраах ухаалаг системтэй.

12. “Чингис хаан музей” маань дөрвөн замын уулзвар дээр, тэр дундаа корнер буюу булан хэсэгт  байрладаг.  Барилгыг дөрвөн тал гэж үзвэл хоёр тал нь илүү их харууцтай.  Булангийн корнер бол хамгийн чухал хэсэг гэж үзэж,  энэ хэсэгт суурилсан архитектурын шийдэл гаргасан.  

13. Дараагийн нэг онцлох шийдэл нь орой дээрээ 28 метрийн диаметртай купол танхим  байрлуулсан. Энэ нь Монгол Улсад анх удаагаа хийгдэж байгаа томоохон хэмжээний баганагүй орон зай юм.  Дэлхийн улс орнуудтай харьцуулахад   Энэтхэгийн Таж махалын орой 22-23 метрийн диаметр хэмжээтэй.  ХБНГУ-ын Засгийн газрын ордны дээд талд 40 метрийн диаметртэй шилэн купол бас бий.

14.  МУЭ-ийн нэрэмжит шагналт , зураач Н.Төмөрбаатар тэргүүтэй 200 гаруй уран бүтээлчид музейд таван багц ажил хийж гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, алтан шонхорын баримал байгаа. Хоёрдугаарт, уран дархчууд маань барилга тойрсон 700 гаруй овог аймгийн тамгыг бүтээсэн.  Гуравдугаарт, барилгын баганы доод талд чулуун хээтэй суурь бий.  Дараагийн нэг том ажил нь яах аргагүй хаалга. Музейн хаалга маш сүрлэг сайхан бүтээл болсон.  Зэсээр хөөж, алтадсан.  Мөн хаалганы дээр таван хааны тамга бий.  Чингис, Өгөдэй, Мөнх, Гүег, Ариг бөх  хааны тамгыг сүлд болгож хийсэн. 

15. Төрийн гурван том институци нэгдэж, нэгдмэл бодлого явуулж чадсан учраас энэ бүтээн байгуулалт амжилттай хэрэгжсэн. Ер нь бид Чингис хаан гэдэг энэ том үзэл баримтлалыг бүтэн болгохын төлөө бүгд ажилласан.  Тийм  учраас бүтэн түүхийн энэхүү сувдан хэлхээгээр аялж, иргэд ард түмэн маань ч өндөр сэтгэгдэлтэй байна. Өмнө нь бид Чингис хаан, хаад язгууртны  тухай энэхүү бүтэн системтэй түүхийн мэдлэгийг хаанаас ч авч байгаагүй гэдэгт итгэлтэй байна.

16.   Дэлхийн хэвлэлүүд манай музейн талаар бичиж байна.  “Ази тивдээ 10-т багтах томоохон хэмжээний бүтээн байгуулалт болсон. Талбайн хэмжээ болон эх үзмэрийн хувиараа ч томоохонд тооцогдох музей” гэсэн нийтлэлүүд гараад эхэлжээ.  Чингис хаан гэдэг нэр өөрөө дэлхийн брэнд. 

17. Энэ бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ оролцсон хүмүүст Монголын түүх талархах ийм цаг хугацаа ирнэ гэдэг итгэж  байна.  Музей гэдэг өөрөө тухайн улс үндэстний бий болгосон түүх, зан заншил, соёл уламжлал энэ бүхнийг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, судлах шинжлэх, сурталчлан таниулах,  соён гэгээрлийн ийм том орон зай юм.  Энэ орон зай бол бүхэлдээ хүний хөгжлийн орон зай гэдгийг мөн хэлмээр байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 37 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 39 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 41 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 36 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

9 цаг 58 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 56 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 29 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 50 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 24 мин