Дэлхийд гайхагдах өвийн нэг сүм музей

2022-10-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Дэлхийн хөшөө дурсгалын сангаас яаралтай авран хамгаалах шаардлагатай түүх, соёлын өвийг саяхан шалгаруулсан. Энэхүү 25 бүтээлийн нэг нь Улаанбаатарт  байдаг Чойжин ламын сүм музей байлаа.

Нийт 22 улсаас санал болгосон 250 объектоос шалгарч тус музейн барилга нь дэлхийд гайхагдах өв болсон юм. Тиймээс энэ сүм музейн тухай зарим сонин баримтыг дэлгэж байна.

XIX зууны сүүлч  XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээлийн нэг нь Чойжин ламын сүм, музей гэдгийг уншигч түмэн гадарлах биз. Гэхдээ энэ сүмийн оршин тогтнож ирсэн түүх хийгээд элдэв сонин сайхныг нь тийм нарийн мэдэхгүй байх л даа.

Энэ үүднээс бяцхан түүх сөхье. Уг сүмийг 1904-1908 онд Монголын төр, шашныг хамгаалан хамаг амьтны тусыг бүтээхийн тулд Чойжин сахиус буулгаж, хурал хурах зорилгоор төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулан бүтээсэн гэдэг.

Тэрхүү Лувсанхайдав нь төр, шашныг хослон баригч VIII богд Жавзандамбын төрсөн дүү нь.

Сүмийг барихдаа Халхын бүх хошуунаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан Омбо гэдэг ламын удирдлагаар бүтээсэн байна. Нууц тарнийн хэмээн нэрлэгддэг энэ сүмд 50 орчим лам, таван сүм, хоёр жасаатайгаар хурал хурдаг байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед хаагджээ.

Тэгвэл тэр үеийн устгагдсан 700 гаруй сүм, хийдийн нэг яагаад болсонгүй вэ  гэсэн асуултын хариу сонин. Сүм хаагдсан ч Маршал Х.Чойбалсан, Ерөнхий сайд А.Амар нарын шийдвэрээр үзэсгэлэн, судалгааны чиглэлээр хөндөлгүй авч үлдсэн байдаг.

Тэгээд 1941 онд Улсын бага хурлын зарлигаар улсын хамгаалалтад авч улмаар судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ.

Бас нэг сонин баримт нь тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд VIII богдоос эхлээд бүгд энэ сүмийн шүтээнд сүсэлдэг байв. Ардын намын анхны долоо энэ сүмийн улаан сахиус бурхны өмнө эх орныхоо төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэнэ хэмээн цусан тангараг өргөсөн тухай аман түүх яригддаг.

Нөгөө сонин баримт нь бол Монголын төрийг хамгаалан Чойжин бууж байх сүм хийд барихыг Манжийн тал эрс эсэргүүцэж байжээ. Иймд Лувсанхайдав ламтан уран арга хэрэглэж Манжийн хаанд бичиг илгээжээ.

Уг бичигтээ "Эх болсон хамаг амьтны тусын тулд 55 тасалгаа бүхий сүм босгосноо дурдаад таныг урт наслах хийгээд Манжийн төрийг өнө удаан оршоох үүднээс сүмдээ нэр хайрлахыг хүсье" гээд есөн цагааны бэлэг хүргүүлсэн байна.

Үүнд нь Манжийн хаан таашааж “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” гэдэг нэр шагнаж Богдын шар ордон Дэчингалавын хийдтэй адил эрх олгожээ.

Яг л тэр үеийнхээрээ байгаа энэ сүмийн гол хаалган дээр Манжийн хааны хайрласан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” гэсэн нэрийг Монгол, Түвд, Хятад, Манж хэлээр бичсэн бичээс одоо ч байгаа. Энэ бол түүхийн үнэн гэрч юм.

Чойжин ламын сүм музей байгаа газарт Улаанбаатар хотын хамгийн том цэвдэг оршдог гэдэг төдийгүй тэнд Монголын улаан номд орсон зарим ургамал ургадаг байна. Сүм барих газрыг сонгоход тухайн үеийн шинжээч лам нар их цэвдэгтэй газар гэж сонгоод догшин сахиус буухад тохиромжтой гэж үзсэн байдаг.

Өнөөгөөс 100 гаруй жилийн өмнө шинжлэх ухаан, техник хөгжөөгүй  тэр үед тийм онцгой цэвдэгтэй газрыг шинжин олсон нь үнэхээр гайхалтай зүйлийн нэг.

Сүмийн хашааны гадна талд хийсэн судалгаагаар ямар ч цэвдэг ажиглагддаггүй нь мөн л сонин гэж болно.

Сүмийн бүх барилга асар маягийн  эргэсэн дээвэртэй, тэр нь шатласан дөрвөн хэсгээс бүрдэнэ.

Түүнийг зааглах хамар дээгүүр морь унасан эртний баатар, ан амьтан, араатан жигүүртэн бүгд харагдана. Тэр бүхний төгсгөлд ямар нэг онцгой амьтны дүрс сийлбэрлэгдсэн байдаг нь үлгэр домог, зөн билгэдлийн хэллэг юм.

Дотор орохоор сүм бүр тааз, ханандаа уран зурагтай, хана туургандаа модон сийлбэртэй, тэр дотор цаасан шуумлаар урласан 16 найданг товойлгон бүтээсэн байдаг.

Үүгээрээ бусад сүм, хийдээс онцгой ялгаатай. Үүний гадна энэ сүмд Монголын соёлын их үнэт дурсгалыг хадгалж үлдээсэн юм билээ. Нийт 6500 гаруй бүтээлийн дээж энд байсан гэдэг.

Тэр дотор IV богдын түвдээс залж авчирсан Ганжуурын 108 боть болон Лхашидын тарни болоод гүн ухаан, анагаах ухааны бүтээлийн цогц 226 боть Данжуур байсан бол одоо тэр бүгд Улсын төв номын санд бий.

Мөн Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл дэлхийд хосгүй бурхад энд бүрэн үлдсэн. Зарим нь одоо дүрслэх урлагийн музейд шилжсэн юм билээ.  Энэ сүмд байдаг бурхдаас Улаан сахиусын хилэнт дүр онцгой. Түүнийг байгалийн 6000 орчим тооны шүрээр урласан гэхээр хамгийн үнэлж баршгүй бүтээл гэж болно. Сүмийн өмнө байрлах халхавч хаалган дээр ертөнцийн дөрвөн хүчтэн, хангарьд, арслан, бар ар талд нь таван луугийн дүрсийг Монголын унаган байгальтай хослуулж товойлгон сийлснийг хүмүүс анзаарч хардаг л байх. Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт 75 дэсийн 77 үнэт үзмэр байдаг гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 210 (6942)

 

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

9 цаг 49 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

13 цаг 24 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

20 цаг 22 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

20 цаг 22 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

20 цаг 22 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

2024-12-25