Д.Ганбат: Төсвийн төслийг буцаан татаж, хувийн хэвшлийг дэмжсэн төсөв оруулж ирэхийг шаардаж байна

2022-10-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын бүлгээс 2023 оны Улсын төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ.  АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат "Мөнгөний бодлогын хүү 12 хувь болсноор зээл гарахаа больж, долоо хоног тутам төгрөгийн ханш суларч байгаа. Банкууд 300 ам.доллараас дээш валют гаргахгүй нөхцөл байдал руу шилжсэн. Энэ зэргээр улс орны нөхцөл байдал маш хүнд байна. Монгол Улс ирэх жил 1.3 тэрбум ам.долларын өр төлнө. Гадаад валютын нөөцөөр хоёр, гурван сарынхаа хэрэгцээг хангахаар байна. 2023 оны улсын төсвийн төслийг яаралтай буцаах хэрэгтэй. Учир нь их алдагдалтай төсөв батлах гэж байна. Монгол Улс 33-34 тэрбум ам.долларын өртэй бөгөөд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 саяас давсан. 2023-2024 онд манай улсын өрийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрэх үед гайхах зүйлгүй болжээ. 2023 оны улсын төсвийн талаар цухас дурдвал Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсөв хоёр сая төгрөг, Улаанбаатар хотын нэг хүнд ногдох төсвийн хэмжээ 200,000 төгрөг, Говьсүмбэр аймагт 100,000 төгрөг байна. Иймд 2023 оны төсвийн төслийг буцаан татаж, хувийн хэвшлийг дэмжсэн төсөв оруулж ирэхийг шаардаж байна. Эрх баригч нам ард түмнээ доромжилж, тохуурхаж ханалаа. Энэ зүйлийг нь хэлж, ярьдаг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдээс өөр хүн байхгүй байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 21 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 44 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 53 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 2 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 54 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 12 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 38 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 38 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин