Нийслэлийн шилдэг хороо, хэсгийн ахлагч, аж ахуй нэгжүүд шалгарлаа

2022-10-27
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ОД

 

НЗДТГ-аас хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяныг уламжлал болгон зохион байгуулдаг. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө тус арга хэмжээний нээлтийн үеэр “Нийслэл хотын амин зүрх болж, төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэн ажилладаг хороод, хэсгийн ахлагч нараараа үргэлж бахархдаг. Улаанбаатар хотын есөн дүүрэгт 1800 гаруй хэсгийн ахлагч ажилладаг бөгөөд нэг хэсгийн ахлагч дунджаар 250-300 өрхийг хариуцаж байна. Энэ бол их тоо. Маш их ачаалалтай ажиллахын дээр өрх бүрийнхээ нөхцөл байдлыг мэдэрч ажилладаг хамгийн чухал хүмүүс байдаг. Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмыг НИТХ-аар батлуулсан. Ингэснээр хэсгийн ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвортой ажлын байрыг хадгалах зэрэг гол зарчмыг барин ажиллаж байна. Хороодод ажиллаж буй албан хаагчид төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж, иргэн бүртэйгээ тулж ажилладаг чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүтэн жилийн турш ажил, үйлсээрээ манлайлсан та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Энэ жилийн тухайд нийслэлийн “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан.  Тодруулбал, нэгдүгээр шатанд дүүргийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгүүд бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил-арга зүйн туршлага солилцох, хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор байшин ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байдлаар хуваарилж,  Ажлын хэсэг тус бүр 34 хороонд ажилласан юм.

Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 28 хороо, 28 хэсгийн ахлагч нарын баг буюу нийт 56 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ийнхүү шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ.

НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ “ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ШИЛДЭГ БАГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ  ШАГНАЛЫН ЭЗЭД

• Тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо;

• Дэд байрт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо;

• Гутгаар байрт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо;

• Тусгай байрт:

1. Багануур дүүргийн 3 дугаар хороо

2. Багахангай дүүргийн 1 дүгээр хороо

3. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо

4. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо

5. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо

6. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо

7. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо тус тус шалгарлаа.

 

НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ "ШИЛДЭГ ХОРОО" ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД

• Тэргүүн байрт Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо;

• Дэд байрт Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо;

• Гутгаар байрт Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо;

• Тусгай байрт:

1. Налайх дүүргийн 3 дугаар хороо

2. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо

3. Баянгол дүүргийн 13 дугаар хороо

4. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо

5. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо

6. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо

7. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо тус тус шалгаран, шагналаа гардлаа.

 

ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ГЭР ХОРОО

• Тэргүүн байрт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо

• Дэд байрт Налайх дүүргийн дөрөвдүгээр хороо

• Гутгаар байрт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо

• Тусгай байрт:

1. Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо

2. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо

 

ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ОРОН СУУЦНЫ ХОРОО

• Тэргүүн байрт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо

• Дэд байрт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо

• Гутгаар байрт Баянгол дүүргийн 13 дугаар хороо

• Тусгай байрт:

1. Баянгол дүүргийн зургаадугаар хороо

2. Багахангай дүүргийн нэгдүгээр хороо

3. Багануур дүүргийн нэгдүгээр хороо

 

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ДҮҮРЭГ

• Тэргүүн байрт Баянзүрх дүүрэг

• Дэд байрт Хан-Уул дүүрэг

• Гутгаар байрт Сонгинохайрхан дүүрэг

 

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ХОГ ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД

• Тэргүүн байрт  “Чингэлтэй тохижилт үйлчилгээний компани” ХХК

• Дэд байрт “Баянзүрх НҮГ-2” ОНӨААТҮГ

• Гутгаар байрт “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ

• Тусгай байрт:

1. “Баянзүрх НҮГ-1” ОНӨААТҮГ

2. “Баянзүрх НҮГ-4” ОНӨААТҮГ

3. Хан-Уул дүүргийн “Эко хотын тээвэр” ААТҮГ

 

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД

• Тэргүүн байрт  “Охь мандал” ХХК

• Дэд байрт “Улаанбаатар шинэчлэл” ХХК

• Гутгаар байрт “Багахангай тохижилт” ОНӨААТҮГ

• Тусгай байрт:

1. “Хан-Уул Агро” ААТҮГ

2. “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ

3. “Хан-Уул ТҮТ” ОНӨААТҮГ

 

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООГООР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД

• Тэргүүн байрт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо  “Шинэ өглөө” СӨХ

• Дэд байрт Баянгол дүүргийн тавдугаар хороо “Өргөө 14” СӨХ

• Гутгаар байрт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо “Академи хотхон” СӨХ

• Тусгай байрт:

1. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо “40-ын анхдагч” СӨХ

2. Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Вива сити” Сөх

3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп хотхон” СӨХ

 

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ КОНТОР, ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

• Тэргүүн байрт  Сонгинохайрхан дүүргийн “Ханжаргалан өргөө” ХХК

• Дэд байрт Налайх дүүргийн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ

• Гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15”

• Тусгай байрт:

1. Сонгинохайрхан дүүргийн Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо

2. Баянгол дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12

3. Баянзүрх дүүргийн “Булнайн ар” ХХК

 

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ӨРХ

• Тэргүүн байрт  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Ё.Гангамөрөн

• Дэд байрт Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У.Мижиддорж

• Гутгаар байрт Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Болд

• Тусгай байрт:

1. Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Н.Бямбажав

2. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Энхтуяа

3. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Я.Энэбиш

4. Налайх дүүргийн тавдугаар хорооны иргэн С.Баярсайхан

5. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Б.Бат-Өршөөл

 

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА

• Тэргүүн байрт  Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Юнитра” ХХК

• Дэд байрт Налайх дүүргийн нэгдүгээр хороо, 274 дүгээр цэцэрлэг

• Гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Нархан гэр” хотхон

• Тусгай байрт:

1. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 175 дугаар цэцэрлэг

2. Багануур дүүргийн гуравдугаар хороо, Төмөр замын хувь нийлүүлсэн эмнэлэг

3. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Авто ойл” ХХК тус тус шалгарлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 209 (6941)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 34 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 36 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 37 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 32 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

9 цаг 54 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 53 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 25 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 46 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 20 мин