Д.Амарбаясгалан:"Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний хулгайг шалгаж ил тод болгоно

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ дэглэм нь Эрдэнэт үйлдвэрийнхээс өөр юм байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэт үйлдвэрт тогтоож байсан онцгой дэглэм бол өмчлөл, хувьчлалтай холбоотой асуудал үүссэн учраас төр өөрийн мэдэлд авах үйл ажиллагааг зохион байгуулж байсан."Эрдэнэс Тавантолгой" компанид авч байгаа онцгой дэглэм Эрдэнэт үйлдвэрийнхээс тэс өөр. Тодруулбал, үндсэн зорилго нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой. "Эрдэнэс Тавантолгой" компани сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж байгаа. Энэ хүрээнд оптек гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оптек гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох нууцын бичиг баримтаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож очин уг компанийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө, олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгайг болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

7 цаг 5 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

8 цаг 27 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

8 цаг 36 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 45 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 цаг 33 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

11 цаг 37 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 55 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

16 цаг 21 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

16 цаг 21 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин