“Автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд 20 хувийн урамшуулал олгох журам хэрэгжиж эхлээгүй”

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Зам тээврийн зөрчлийн зургийг авч, илгээсэн иргэнийг урамшуулдаг болох талаар  өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, E-police аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авах боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа юм.

Энэ журам хэзээ албан ёсоор хэрэгжиж эхлэх талаар ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэнгээс тодруулахад “Сайдын тушаалаар уг журмыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа болохоос хэрэгжиж эхлээгүй.Тодруулбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болох талаар заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар журам гарах ёстой. Тэрхүү журмыг нь боловсруулах ажлын хэсэг одоо ажиллаж байгаа. Удахгүй батлагдана. Батлагдсан тохиолдолд иргэдийн E-police аппликэйшнд илгээсэн мэдээллээр зөрчил гаргасан тухайн иргэн торгуулиа төлөхөд 20 хүртэлх хувь нь илгээсэн иргэнд урамшуулал болж орох боломжтой болно” гэв.

2018 оноос хойш нэг иргэн хамгийн их буюу нийт 1551 зөрчлийг тус аппликэйшнээр дамжуулж мэдээлжээ. Гэвч үүнээс 711 нь баталгаажсан бол 800 гаруй нь дээрх шаардлагыг хангаагүйн улмаас хүчингүй болсон байна

Эх сурвалж:www.polit.mn

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

7 цаг 5 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

8 цаг 27 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

8 цаг 36 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 45 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 цаг 33 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

11 цаг 37 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 55 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

16 цаг 21 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

16 цаг 21 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин