Монгол Улс авлигын томоохон асуудалтай хэвээр байсаар байна

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 Ц.БАЯР

Японы Олон улсын хамтын ажиллагааны  байгууллага /JICA/  Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал, тулгамдаж байгаа асуудал, зөвлөмж” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хурлаар Монголын макро эдийн засгийн тойм буюу Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн бодлогын асуудал, онцлох эрсдлүүд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын /ГШХО/  орчин, уул уурхайн салбарын гэрээ болон татвар, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт, нэмүү өртөгийн сүлжээ түүхий эдийн маркетинг, борлуулалт буюу Уул уурхайн бирж байгуулах, олборлолтын нийгмийн зөвшөөрөл зэрэг сэдвээр Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эдийн засагч, судлаачид танилцуулав.  Эдгээр судалгаанаас анхаарал татсан нь Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс авлигын томоохон асуудалтай хэвээр  байсаар байна. Одоогийн зэрэглэл нь төв Азийн бусад оронтой ижил байгааг дурьдсан.

Ялангуяа Дэлхийн банкны  засаглалын  зургаан үзүүлэлтээр Монгол Улс 2010 онд Засгийн газрын үр нөлөөгөөр -0.57, Зохицуулалтын чанар нь -0.24, Хууль  дээдлэх байдлаар -0.36 гэсэн оноотой байсан  бол 2020 онд уг үзүүлэлтүүд  -0.34, -0.09, -0.26 болж бага зэрэг буурсан ч авлига хэвээр байгааг харуулж байна. Уг үзүүлэлтээр -2.5- 2.5 хүртэл оноогоор 200 гаруй орныг үнэлдэг байна. Үүгээр манай улс  ойролцоо эдийн засагтай Казахстан, Чили улсын дараа орж байгааг дээрх үзүүлэлт баталж байгааг онцолсон.   ГШХО-ын үр нөлөө нь дотоодын зах зээлд хэр шингэхээс хамаардаг. Ихэнх ГШХO уул уурхайн салбарт хийгддэг бөгөөд дотоодоос хөрөнгө оруулалт хийх боломжгүй тул үр ашгийг бууруулж байдаг. Түүнчлэн хөрөнгө оруулалт баялгийн нөөцөөс  голчлон хамаарахын  зэрэгцээ хууль эрх зүй, засаглалын тогтворгүй орчин ГШХО-ыг татахад хангалтгүй байгааг тус судалгааны хүрээлэнгийн судлаач, эдийн засагч МУИС-ийн багш, доктор профессор Ч.Нарантуяа хэлж байв.

Түүнчлэн МУИС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Түвшинтөгс “Монголын макро эдийн засгийн тойм” сэдвээр илтгэл тавьсан юм.  Тэрбээр,”  Манай улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн 20 хувь нь уул уурхайн салбараасаа шууд хамаарч байгаа бол арван хувь нь шууд бусаар хамаарч байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн 3/1 уул уурхайн салбараас хамааралтай гэсэн үг.  Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ байнга хэлбэлздэг. Тэр утгаараа уул уурхайгаас өндөр хамааралтай эдийн засаг нь хэлбэлзэл өндөртэй байх нь зүй ёсных. Ийм үед эдийн засгийн төлөвлөлт хамгийн их хүндрэл учруулдаг. Гэхдээ бодлого боловсруулагчид энэ хүндрэлийг аль болох багасгах арга хэмжээ байнга авах ёстой. Уг нь манайд энэ хүндрэлээс гарах Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүй өв сангийн тухай хууль гэх мэт хуулиуд байдаг ч эрх баригчид эдгээр хуулиудын зорилгыг зөвхөн өнөө маргаашаар харж, хэрэгжүүлсэнээс үүдэж, манай улс эдийн засгийн хэлбэлзэлийн үеэ даван туулж чадахгүй байсаар л байна. Түүнчлэн Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй Мөнгөнийн бодлого эдийн засгийн мөчлөгийг тэр болгон сөрж чадахгүй байна. Манайхан тэлэх бодлого барьсныхаа дараа эдийн засаг агших үед мөнгөний бодлогоо хэтэрхий хатууруулчихдаг. Энэ нь идэвхжилийг нь улам сааруулж, улам л тогтворгүй байдлыг бий болгож, үүнийгээ дагаад бодлогууд нь ч “савлаж” байна. Тиймээс хурлаас манай улсыг энэ мөчлөгүүдийг аль болох сөрж, тууштай, тэвчээртэй байх хэрэгтэй гэх бодлогын зөвлөмжийг гарч байна” гэсэн юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/ нь эдийн засгийг уул  уурхайн салбарын хэт хэлбэлзэлээс ангид тогтвортой хөгжих нөхцөлийн бүрдүүлэхэд чиглэсэн бодлого  боловсруулах чадавхыг бэхжүүлэх төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд хийсэн дээрх судалгаанууд  цаашид тогтвортой хөгжил, уул уурхайн салбарын стратегийг тодорхойлход чухал зөвлөмж болж байгаагаар онцлог аж.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2 цаг 47 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

4 цаг 26 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

8 цаг 45 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

8 цаг 50 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

8 цаг 58 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

9 цаг 3 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

9 цаг 15 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

9 цаг 17 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

9 цаг 39 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

9 цаг 41 мин