И.Мөнхжаргал: МАН-ын тавьсан саналд үгүй гэж хариулъя

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-аас Монгол Улсын 2023 оны төсвийн талаар мэдээлэл хийлээ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Монгол Улс анх удаагаа хамгийн их дүнтэй буюу 20.5 тэрбум төгрөгийн төсвийг батлахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ нь асар их үргүй зардлыг бий болгоно. Аравдугаар сарын 18-ны өдөр МАН-аас АН-ын 2023 оны улсын төсвийн төсөлд хүргүүлсэн шаардлагын дагуу хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах санал ирсэн. Хамтран ажиллах санал тавьсанд баярлалаа. Гэхдээ МАН-ын тавьсан саналд үгүй гэж хариулъя. Бид ажлын хэсэгт орж ажиллахгүй.

МАН урхи тавихаа болих хэрэгтэй. 20.5 тэрбум төгрөгийн төсөв батлах гэж байгаа үрэлгэн зардалдаа АН-ыг татан оролцуулж хамтран ажилласан мэтээр дүр эсгэх гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Төсөвт хэлэх шүүмжлэл, санал дүгнэлтүүдээ УИХ дахь АН-ын бүлгээр хүргүүлэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. 

Бид бүхэн МАН-аас  2020 онд УИХ-ын сонгуульд сонгогдохдоо амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж байна. Инфляцад өртөж байгаа ахмад настан, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлогыг хамгаалах шаардлагыг дахин хүргүүлж байна. Мөн 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нар хуралдаж АН-ын даргыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх С.Эрдэнийн хүсэлтэд татгалзсан хариуг ирүүлсэн. Энэхүү дээд шүүхийн хуралдаанаар С.Эрдэнийг АН-ын дарга биш гэдгийг нотолж, дахин бүртгэж авахгүй гэдгээ баталгаажуулсан байна. Өнөөдрийн байдлаар АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн байхгүй байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 19 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 41 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 50 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 0 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 51 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 9 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 35 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 35 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин