Х.Номингэрэл: Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Манай улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага байдаг. Тэгвэл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг бий болгох зорилготой “Эмэгтэйчүүдийн манлайлал” сүлжээний зохицуулагч Х.Номингэрэлтэй ярилцлаа.

 

-“Эмэгтэйчүүдийн манлайлал” сүлжээг бий болгох шалтгаан нь юу байв?

 -Олон улсын хөгжлийн шалгуур нь материаллаг зүйлээс илүү хүний хөгжлийг илүүд үзэх болсон. Гэвч манай улсад эмэгтэйчүүдийн оролцоо бага.  Тиймээс учраас тэднийг сурч боловсрох, хөгжих боломжийг бий болгох, удирдах манлайлах түвшинд гарахад нь дэмжлэг болох үүднээс манай сүлжээ бий болсон. Жендэрийн тэгш байдал нь хүн амын тал хувийг хамарсан байх шаардлагатай.  Өөрөөр хэлбэл,  хүйсийн тэгш байдал нь хүний хөгжилд хамгийн чухал нөлөөтэй.

-Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал маш чухал. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал манай улсад алдагдсан. Жендэрийн тэгш байдлыг шийдвэр гаргах түвшин болон гэр бүлийн хүрээнд авч үздэг. Одоогийн нөхцөлд аль ч түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл хангалтгүй байна. Тодруулбал, боловсрол өндөртэй эмэгтэйчүүд олон байлаа ч тэдэнд өөрсдийгөө нээх боломж олгохгүй байна. Тэр ч  бүү хэл сонгуульд өрсөлдөх гэхээр мөнгөний босго өндөр, эсвэл манай тойрогт өрсөлдөх эмэгтэй байхгүй гэх зэргээр эмэгтэйчүүдийг оролцуулдаггүй. Тиймээс бидний хамгийн эхний ажил бол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм.

- Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах вэ? 

- Манай байгууллагаас “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” гэдэг санаачилгыг хэрэгжүүлээд явж байна. Энэ санаачлагын хувьд шийдвэр гаргах түвшинд гарахыг хүссэн эмэгтэйчүүдийг дэмжих, хамтын эв санааны нэгдлийг  үүсгэх, бодлогын асуудал дээрээ нэгдмэл байр суурьтай болгох нь бидний зорилго. Тиймээс үндэсний хэмжээнд буюу 21 аймагт эмэгтэйчүүдэд зориулсан дугуйлан, сургалтуудыг хийж байна. Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхийг дэмждэг нийгмийн суурь болохыг зорьж байгаа. Хөдөлгөөн гэхээр хүмүүс жагсаал цуглаан зохион байгуулах гэж ойлгоод байдаг. Хөдөлгөөн гэж бидний хувьд нийгмийн суурь асуудлыг өөрчилнө гэдэг утгаараа ийнхүү нэрлэсэн. Нийгмийн тогтолцоог өөрчлөх гүнзгий түвшний өөрчлөлт байгаа.  Энэ нь нэг хүний, байгууллагын эсвэл засгийн газрын хийх өөрчлөлт биш. Урт хугацааны өөрчлөлт. Төр иргэний нийгэм, улс төрч, иргэн, хэвлэл мэдээлэл хамтарч өөр өөрийн стратеги зорилгынхоо хүрээнд ажиллах юм.

-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэнээр сайн талууд их. Тэгвэл орон нутагт энэ хүрээнд хийсэн ажлаасаа сонирхуулахгүй юу?

-2000 оноос эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлууд руу илүү анхаарах болсон. Тухайлбал, хүчирхийлэл, хөдөөгийн эмэгтэй зэрэгт анхаарах болсон. Ямар ч тохиолдолд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь хэдэн эмэгтэйг дарга болгох гээд байгаа юм биш. Олон эмэгтэй нэмэгдсэнээр тэднээр дамжуулан нийгмийн асуудлыг шийдэхэд нөлөөлөх юм. Эрэгтэй, эмэгтэй хүний нүдээр бүх зүйл өөр шүү дээ. Асуудлыг  хоёр талаас нь авч хэрэгжүүлснээр бүх хүнд ээлтэй байх боломж үүснэ. Жендэрийн тэгш байдал бол хөгжилд хүрэх нэг арга хэрэгсэл юм.  Мөн бидний хувьд эмэгтэйчүүдийн манлайллын цогц хөтөлбөрийн боловсруулсан. Тодруулбал, Өөрийнхөө улс төрийн оролцоог нэмэгдүүлж дараагийн түвшинд гаргахыг хүсч буй эмэгтэйчүүдэд сургалт хийж байгаа. Мөн орон нутагт энэ хүрээнд дугуйлангууд явуулж байна. Жишээлбэл, Дорнод аймгийн 300 эмэгтэй “Дорнодын эмэгтэйчүүдийн манлайлал форум”-ыг  өнгөрсөн сард зохион байгуулсан. Энэ мэтчилэн орон нутаг  дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.

-Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ арга хэмжээ энэ сарын 27-нд болно. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай хөдөлгөөний хувьд 1000 гаруй гишүүнтэй. Дараагийн сонгууль болоход багахан хугацаа үлдсэн байна. Тиймээс бид орон нутгийн төлөөлөл болон улс төрийн намын шийдвэр гаргах түвшний гишүүд, 21 аймгийн манлайлагч эмэгтэйчүүдийн хамтаар “Хөдөлгөөнөө идэвхжүүлье” нэртэй форумыг зохион байгуулж байгаа. Ингэхдээ хамтын стратеги, зорилготой байя. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэхэд шаардлагатай бодлогын өөрчлөлтүүд дээр нэгдсэн дуу хоолойтой байя гэсэн зорилготой. Мэдээж улс төр юм чинь бодлогын өрсөлдөөн байна. Намууд хоорондоо өрсөлдөнө. Мөн бид сонгуулийн үеэр мөнгө эрх мэдэл багатай бүлэгт ашигтай байлгах үүднээс хийж байна. Сонгууль хүртэл ямар стратеги хэрэгжүүлэх талаар хамтын зорилгоо ярилцана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 207 (6939)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

8 цаг 23 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 25 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

8 цаг 26 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 22 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 44 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 42 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

13 цаг 15 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 36 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

17 цаг 10 мин