Балетчинаас загвар өмсөгч болсон Хейли Бибер

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Канадын дуучин Жастин Бибер, түүний найз бүсгүй Хейли Бибер болон Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез гурвын хамтдаа авахуулсан зураг олны анхаарлыг ихээр татаж байна. Үүнтэй холбогдуулан Америкийн загвар өмсөгч Хейли Биберийг “Амжилтын түүх” буландаа онцоллоо.

Жүжигчин аав, дизайнер ээжийн охин

Дэлхийн алдарт загвар өмсөгч Хейли Бибер 1996 оны арваннэгдүгээр сарын 22-нд Аризона мужид төржээ. Түүний аав нь Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Стефен Болдвин, ээж нь график дизайнер Кення Деодата Болдвин юм. Жүжигчин Стефен Болдвинийг Born on the Fourth of July, Posse, 8 Seconds, Threesome, The Usual Suspects, Bio-Dome and The Flintstones in Viva Rock Vegas” гэсэн кинонд тоглосноор нь үзэгчид мэдэх билээ. Хейли Биберийн ээж нь Итали, Португал гаралтай Бразил хүн. Өвөө нь Бразилийн хөгжимчин.

Хейли Биберийг GuessRalph Lauren болон Tommy Hilfiger гэсэн томоохон брэндийн нүүр царай гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Тэрбээр 2015 оны нэгдүгээр сард “Vogue” сэтгүүлд, гуравдугаар сард “Teen Vogue” сэтгүүлийн нүүрэн дээр гарч олон нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Италийн Милан хот, Парис, Австрали, Франц улсын загварын долоо хоногийн шоунуудад оролцож дэлхийд алдартай загвар өмсөгч болсон билээ.

Дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн нь

Тэрбээр есөн настай байхдаа гэр бүлийнхнийхээ тухай баримтат кинонд анх тоглосон түүхтэй. Харин Австралийн дуучин Коди Симпсоны "On My Mind" дууны клипэнд дурлалт бүсгүйн дүрийг анх 2011 онд бүтээж байв. Үүнээс таван жилийн дараа 2016 онд Францын загвар өмсөгч, дуучин Баптисте Гиабиконын "Love to Love You Baby" дууны клипэнд хоёр удаагаа тоглосон юм.

Мөн тэрбээр Италийн Милан хотын  MTV Europe Music Awards дуу хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр 2015 онд ажиллаж байсан. Дараа нь 2017 оноос реппер “Method Man”-тай хамтран “Drop the Mic” шоуг хөтөлж эхэлсэн билээ. Хоёр улирлаар нэвтрүүлдэг энэ шоу нэвтрүүлэг одоогоор  түр цуцлагдаад байгаа юм:

Хувийн бизнесээ үүсгэв

Хейли Бибер өөрийн нэрийн бүтээгдэхүүн гаргах бараа бүтээгдэхүүний тэмдэгт авах зөвшөөрлөө 2018 онд авч, “Rhode” нэртэй арьс арчилгааны брэндээ энэ оны зургадугаар сарын 15-нд зах зээлд гаргаад байна. Тэрбээр хүүхэд байхдаа гэр сургуулиар хүмүүжжээ. Өсвөр наснаасаа Нью Йорк хот дахь Америкийн баллетын театртай холбогджээ. Уг нь Хейли Бибер мэргэжлийн балетын бүжигчин болохоор кареериэ эхлүүлж байсан ч хөлний бэртлийн улмаас энэ мөрөөдлөө орхижээ. Гэмтэхээсээ өмнө Майми хотын театрт балетын тоглолтод оролцож амжсан байна. Хейли Бибер Англиас гадна Португал хэлээр ярьдаг.

Хайрын романс

Хейли Бибер Канадын дуучин Жастин Бибертэй 2018 оны зургадугаар сард сүй тавьж, мөн оныхоо арваннэгдүгээр сард гэрлэлтээ батлуулсан юм. Тэд хоёр дахь хуримын ёслолоо  Өмнөд Каролина мужид 2019 оны есдүгээр сарын 30-нд хийсэн билээ. Хосууд хамтдаа христийн сүмийн цуглаанд оролцдог.

Эх сурвалж:www.polit.mn

"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

3 цаг 0 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

16 цаг 27 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

20 цаг 2 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин