Товчоон дээр камер болон RFID технологиор бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээнэ

2022-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 1-нээс цахим системд холбогдоход бэлэн болжээ. Тухайлбал энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүйгээр шууд нэвтэрдэг болсон байна.Эхний ээлжид нийслэл орчмын товчоодыг ийнхүү цахимжуулсан бол цаашид үе шаттайгаар улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулах юм байна.

Өмнө нь төлбөр авах цэгээр нэвтрэхэд нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулдаг байснаас үүдэн ачаалал ихтэй үед урт дараалал, түгжрэл үүсэн иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Одооноос эхлэн тухайн тээврийн хэрэгслийг хүний оролцоогүйгээр тусгай камер болон RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээх юм.

 Өөрөөр хэлбэл товчоогоор нэвтэрсний дараа мессэж болон бусад хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэхэмжлэх илгээгдэх бөгөөд тэрхүү холбоосоор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой аж.  Түүнээс гадна ROADPAY.MN болон SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлж болно. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь И-Баримт аппликешний "Хялбар бүртгэл" гэсэн хэсэгт өөрийн тээврийн хэрэгслийг бүртгүүлснээр байнга дээр дурдсан холбоосоор орж төлбөр төлөхгүйгээр НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо суутгуулах боломж ч бүрджээ. Энэхүү бүртгэлд өдгөө 191 мянган иргэн тээврийн хэрэгслээ бүртгүүлээд буй.

Цаашид зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй.Оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг тавих аж.Авто зам ашигласны төлбөр нь орон нутгийн болон олон улсын чанартай замын засвар арчилгаа, эвдрэлийг цаг алдалгүй засахад зарцуулагддаг бөгөөд дэлхийн бусад улсуудтай харьцуулахад манайд энэ төрлийн төлбөр харьцангуй хямд буюу зам арчлалтын нийт төсвийн 15-20 хувьд ч хүрдэггүй гэлээ.

Төлбөрийн харилцааг шийдэх гурван арга:

-Дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ.

-И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийднэ.

-Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүснэ.

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 14 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 37 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 46 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 55 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 47 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 5 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 31 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 31 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин