Алдарт сэтгүүлч Г.Жамъянгийн номон хөшөө

2022-10-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

"Монголын шилдэг нийтлэл" эрдэм шинжилгээ судалгааны төв ТББ-аас эрхлэн гаргадаг цувралын хос номын нээлт боллоо. Түүний нэг 47 дахь боть нь асуудал дэвшүүлж, анхаарал төвлөрүүлсэн хурц дайчин шүүмжлэлт нийтлэлийн "хаан" гэгдэж явсан Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Галсангийн Жамъянгийн бүтээлийн эмхэтгэл байлаа. Г.Жамъян агсан нь шүлэг, найраглал, өгүүлэл тууж, дурсамжийн 20 гаруй ном гаргасны гадна Монголын ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл цогтой тэмцэж байсан юм. Үзгээ тавиагүй тэнгэрт дэвшсэн хүн гэж хэлж болно. Тиймээс "Хүний эрхийн төлөө тэмцэгч сэтгүүлч", "Шударга үнэний элч" болон Монголын "Эмнести интернэшнл" байгууллагын "Хүний эрхийн төлөө тэмцэгч" олон улсын шагналын эзэн болсон юм. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбартай 60 жил тасралтгүй ханьсахдаа үнэн шударгыг илчилсэн хурц шүүмжлэлтэй нийтлэлүүдээрээ Монголын сэтгүүлзүйд баларшгүй мөрөө үлдээсэн гэдгийг Монголын шилдэг нийтлэл цувралын энэхүү 47 дахь ботиос үзэж болно. Г.Жамъян өдөр тутмын хэдэн томоохон сонины нийтлэлийг өөд нь өргөгчийн нэг байлаа. Тэрбээр цэмцийтэл алхсаар редакц руу ороод ирнэ. Ирэх болгондоо бэлэгтэй байх. Бэлэг гэдэг нь ээлжит нийтлэл нь л дээ.

Түүнийг нь уншихад өнөөгийн нийгмийн булдар байдал, улс төр, эрх баригчдын алдаа оноог шорвог үгээр илэрхийлсэн нь яс маханд хүрэх шиг санаа төрдөгсөн. Гоё бичнэ гэж хачин. Засч янзлахын сиймхийгүй нягт нямбай бичлэгтэй байх. Бид түүнийг нь уухайн тас нийтэлчихнэ. Уг сонины дугаар уншигчдад эрэлттэй байдагсан.

Уг 47 дахь ботид Г.Жамъян агсны бүтээл 75 өгүүлэл, дөрвөн ярилцлага, хоёр ил захидал багтжээ. Түүнээс нь сорчилж хэлэх юм бол "Банкны банхар"-ууд, "Ордны аллага уу", "Алга дарамхан газар минь чи амь ороод яриач", "Хуулийн дээр суудалтай Худалдаа хөгжлийн банк", "Намайгаа мал гээ юү, мануухайгаа хүн гээ юү", "Нүх болгонд ордог огтоно" зэргийг нэрлэж болно.

Түүний нийтлэл гарчигнаасаа эхлээд сэтгэл сэрдхийлгэдэг. Бас ая тал зассан, арын хаалга хэрэглэсэн, зусардсан бялдуучилсан юм огт байдаггүйсэн. Олон түмнээ өмөөрч бичнэ, төр засгийнхан руу давшилж бичнэ. Тэгэвч хөдлөшгүй баримттай, үнэнийг илчилсэн байдаг учир маргах хүн ховор. Тиймдээ ч Галсангийн Жамъян агсныг мэдэхгүй, нийтлэлийг нь уншаагүй хүн монголд бараг байхгүй бизээ.

Г.Жамъянгийн номтой цуг уншигчидтай бас нэг боть ном мэндэлсэн. Тэр нь сэтгүүлч, зохиолч С.Товуудоржийн "Монголын шилдэг нийтлэл" цувралын 80 дугаар боть. Уг номд түүний бичсэн "Чингис хаан, алтан ургийнхан, богдууд, суут хүмүүсийн тухай тэмдэглэл, ярилцлагыг эхний бүлэгт багтаасан бол "Хүмүүс тэдний амьдрал" гэх дараагийн хэсэгт домог хууч яриа нутаг нуга, ан амьтад гэсэн сонирхолтой нийтлэлүүд багтсан байна. Ийнхүү "Монголын шилдэг нийтлэл" цувралын хоёр боть ном уншигчдад очлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

8 цаг 45 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 47 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

8 цаг 48 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 44 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

12 цаг 6 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

13 цаг 4 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

13 цаг 37 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 58 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

17 цаг 32 мин