“Эргэж ирээрэй” гэсэн ч хожимдсон байх вий

2014-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

"Дисковери Монголиа" жил гадны орны зочид төлөөлөгчдөөр бялхдаг. Харин энэ тоо энэ жил “0” болсон гэдгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа хэлэв. Уг уулзалтыг 2003 онд анх зохион байгуулахад 250 хүн оролцож байсныг тэрээр дурдсан байна. Харин 2012 онд болсон уулзалтад 20 гаруй орны 1500 гаруй төлөөлөгч оролцсон аж. Энэ жилийн уулзалтыг “Эргэж ирээрэй” гэсэн уриатайгаар зохион байгуулах гэж буй.

Тус уулзалтыг зохион байгуулагчдад тулгарч буй бэрхшээл нь ивээн тэтгэгчид. Өнгөрсөн жилүүдийн ерөнхий спонсорлогч байсан “Оюутолгой” компани энэ жил чадахгүй гэдгээ хэлжээ. Энэ мэтчилэн манай улсаас гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулж буйгаа илэрхийлсэн бололтой.

Хөрөнгө оруулагчид үргэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь “Манай улсын зээлжих зэрэглэл” буурсан гэсэн таагүй мэдээлэл байж болох. Мөн эдийн засгийн хүндрэл ч нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Бид “ЭЗЭН-100”-г хонгилийн үзүүрт гэрэл цацрууллаа хэмээн олзуурхсан ч төдийлөн нөлөөлсөнгүй хэмээн иргэд шүүмжилж байна. Харин энэ хөтөлбөрийн үр дүнг богино хугацаанд харах гэж горьдох хэрэггүй гэдгийг эдийн засагч Л.Оюун нэлээд эртнээс хэлж байсан билээ.

Манай улсад хөрөнгө оруулалт хийхэд хууль эрхзүйн орчин тодорхойгүй, бодлого нь тодорхой биш гэдгийг хөрөнгө оруулагчид хэлсээр байгаа. Гэвч хөрөнгө оруулагчид бидэнд хэрхэн хандаж буйг “Дисковери Монголиа” илчлэх нь. Тиймээс бид мянган сайхан үлгэр зохиож яриад ч нэмэргүй болсон уу гэдгийг тольдох боломж удахгүй тохиох ажээ.

Д.Оюунчимэг

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 57 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 2 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 2 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин