Х.Нямбаатар VS Б.Энх-Амгалан

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна.  Тус хуулийг санаачлан өргөн барьсан нь ХЗДХЯ бол эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг нь Б.Энх-Амгалан.   Тэрбээр өмнө нь байнгын хорооны хуралдаан дээр "Авлигатай тэмцэх гэж байгааг ойлгож байна. Авлига бол нууж авдаг хулгай.  Авлига бол нийгмийн хорт ургамал.  Үүнтэй санал нийлж байна.  Гэхдээ авлигатай тэмцэх гэж байна гээд маш олон  хуурамч мэдээлэгчийг гаргаж ирж, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх вий.  Улмаар өшөө авдаг, шантаач хийдэг ийм байдалд орох вий. Бид өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын талаарх хуулиа гаргаж чадаагүй байгаа улс шүү дээ.  Цахим гүтгэлгээ  зогсоож чадаагүй байна. Гадны тусгай албадын явуулж байгаа үйл ажиллагааг бид хааж  чадахгүй байгаа. Нийгмийн давалгаа буюу троллуудаа зогсоож чадахгүй байна.  Ийм үед мэдээлэгч буюу матаасчинг тодруулаад мөнгөн урамшуулал олгоод нийтийн эрх ашгийн төлөө түүний хамаарал бүхий этгээд, амь нас эд хөрөнгийг хуулиар хамгаалаад байж болох юм уу.  Байгууллагынхаа асуудлаар шүгэл үлээвэл байгууллагын нууц, хувь хүний нууцыг хамгаалах хууль үйлчлэхгүй болгож оруулж ирсэн байна.  Мөн амаар болон бичгээр, төлөөний хүнээр дамжуулан шүгэл үлээж болно гэсэн.  Ийм хууль батлах цаг үе нь  биш.  Мэдээллийн аюулгүй байдал цаашлаад улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй.   Шүгэл үлээгчийн эрх ашгийг хамгаалж байна гээд гадны тусгай албадын чиглэлээр орж ирж байгаа мэдээ мэдээллийг золиос болгох вий" гэж байв.  Харин өнөөдөр чуулган дээр 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:-Төрийн албан хаагч бие биеэ матвал яах уу. Дургүй албан хаагчаа матвал яах вэ. Улстөрийнхөн өрсөлдөгчөө дарамтлах бодлого явуулбал яах вэ. Монгол Улсын иргэний эрх зөрчигдвөл яах вэ. Нийгэмд эзлэх байр суурь, удам судраараа доромжлуулбал яах вэ. Хуурамч хаягаа цэгцэлж чадаагүй байж 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч бүгд шүгэл үлээгч гэж ярих нь утгагүй гэв.  Харин түүний хариуд

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Б.Энх-Амгалан гишүүн ээ та хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Авлигажсан төрийн нууц, авилгажсан албаны нууц гэж байх ёсгүй. Шүгэл үлээхэд Монгол Улсад сууж буй гадаад дотоодын иргэний ялгаа байхгүй. Хаанаас шүгэл үлээгчийн төгс төгөлдөр хууль уншсаныг мэдэхгүй байна. Дэлхийн 39 оронд үйлчилж буй хуулийг өөрийн оронд нийцүүлэх замаар шүгэл үлээгчийг хуулийг бичсэн. Матаасны тогтолцоо оруулж ирж байгаа зүйл огт байхгүй. Фэйсбүүк дээр постолж буй постууд шүгэл үлээж буй нэг хэлбэр. Шүгэл үлээх гэдэг нь хууль бус үйлдлийг олон нийтэд илчлэх, олон нийтийн хяналтад оруулах тогтолцоо гэж ойлгож болно"  гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 34 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

9 цаг 56 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 5 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 15 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 6 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 24 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

17 цаг 50 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

17 цаг 50 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин