Салса бүжгийн хамгийн өндөр шагналын сантай марафон тэмцээн болно

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Найруулагч Сидни Поллакийн 1969 оны бүтээл, Оскарын долоон шагнал, “Алтан бөмбөрцөг”-ийн таван шагнал хүртсэн дэлхийн кино урлагийн санд сонгодог кино жагсаалтад бүртгэгдсэн “They Shoot Horses, Don”t They?” буюу “Бахардсан морьдыг бууддаггүй гэж үү?” хэмээх шилдэг дэлгэцийн бүтээлээс сэдэвлэсэн “Мишээл салса марафон 2022” тэмцээн 2022 оны 10 сарын 23-ны ням гаригт зохион байгуулагдах гэж байна.

 Монголын хамгийн анхны, хамгийн олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, хамгийн өндөр шагналын сантай салса, кизомба бүжгийн гудамжны марафон тэмцээн Мишээл энтертайнмент гудамжинд зохион байгуулагдах аж.

Энэхүү бүжгийн сонирхолтой марафон тэмцээнийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр Мишээл групп ХХК, Монголын салса бүжгийн холбоо хамтран зохион байгуулах бол марафон тэмцээний санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар “Нью Йорк стрийт”, “К поп” ресторанууд ажиллаж байна.

 Арга хэмжээний зорилго:

  • Их хотын амралт чөлөөт цаг, шөнийн амьдралын соёлыг зөв эерэг өнцгөөс харуулах, уриалах.
  • Нийслэл хотын удирдлага залуусын амралт чөлөөт цаг, эрүүл зөв дадлыг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлогыг суртачлах.
  • Гадна болон дотоодын жуулчдын амралт чөлөөт цагаа өнгөрөөх зориулалтын стандартад нийцсэн, нийслэл хотод өнгө нэмсэн үйлчилгээний төвийг олон нийтэд суртачлах. Жишиг тогтоох.
  • Бүжгийн холбоод, клубууд, бүжгийн төрлөөр сонирхон хичээллэгч олон зуун залуусыг зөвөөр таниулах, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшилд уриалах.

Тэмцээний журам

  • Урьдчилсан бүртгэлийг өмнө нь явуулж баталгаажуулсаны үндсэн дээр нийт оролцогчдын тоог 150-300 бүжигчнээр хязгаарлана.
  • Тэмцээнд 16-аас дээш насны хүмүүсийг бүртгэнэ.
  • Оролцогчид тэмцээний хураамжны мөнгө болох 10.000 төгрөгийг төлснөөр бүртгэл баталгаажна.
  • Тэмцээн 10 сарын 23-ны 16:00-00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Тусгайлан хязгаарлалт тогтоосон бүжгийн том талбайд оролцогчид бүжиглэх бөгөөд албан ёсны завсарлагын хугацаа болоогүй байхад бүжгийн талбайг орхин үзэгчдийн суудалд суух, бүжгийн талбайгаас шалтгаангүй гарсан тохиолдолд тэмцээнээс хасагдах бөгөөд энэ зарчмаар бүжгийн талбайг орхилгүй бүжиглэсээр хамгийн сүүлд тунан үлдсэн нэг хос тэмцээний ялагч болно.
  • DJ хурдан хэмнэлтэй ая, удаан хэмнэлтэй ая гэхчилэн тэмцээнийг сонирхолтой болгох бөгөөд аяны хэмнэлд тааруулж оролцогчид бүжиглэх ёстой. Хэмнэл удааширсан, идэвхгүй байдал харуулсан оролцогчдод хоёр удаа сануулах шар хуудас өгөх бөгөөд гурав дахь сануулга тэмцээнээс хасах хуудас байна.
  • Шүүгчид бүжгийн гүйцэтгэл, уран чадвар, техникийн гүйцэтгэлийг бус идэвхтэй байдал, аяндаа тохирсон хөдөлгөөний байдлыг голчлон дүгнэнэ.
  • Оролцогч хосуудын хувцасны сонголт зэрэгт тодорхой стандарт тогтоохгүй.
  • Тэмцээний явцад хосоо солихыг хориглоно.
  • Зохион байгуулагчдын зүгээс 50 минут тутамд 10 минутын завсарлага  гарган, биеийн чилээ гаргах, биеэ хөнгөлөх боломж олгоно.
  • Бүжгийн талбайн бүс дотроо бүжиглэнгээ аливаа төрлийн шингэн уух,  идэх нээлттэй.
  • Шагналын сан 2.000.000₮

Холбоо барих утасны дугаар: 88062202

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 27 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

9 цаг 49 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

9 цаг 58 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 7 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

12 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

12 цаг 59 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 17 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

17 цаг 43 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

17 цаг 43 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин