Чуулган: 1930-аад оны түүх давтагдах вий

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Парламент Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд  ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатараас  тодруулга мэдээлэл авч байна.  

УИХ-ын гишүүн Д.Батлут: -Иргэд шүгэл үлээснээр урамшуулал авах гэсэн сэтгэлзүйгээр хандах нөхцөл үүсэх вий. Энэ нь хэлсээр хүнийг гүтгэх, дургүй хүмүүсээ матах нөхцөл байдлыг үүсгэх талтай. Энэ байдлаар явбал 1930-аад оны түүх давтагдах дүр зураг гарах вий. Үүнийг хязгаарлах шалгуурыг хэрхэн тогтоосон бэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:-Шүгэл үлээгчийг хуульчлах хоёр эрх зүйн зорилго бий. Нэгдүгээрт, төрийн байгууллага албан тушаалтан, нийтийн эрх зүйн субъектийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, Хоёрдугаарт, шүгэл үлээж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг хамгаалж, дарамт шахалт, мөрдлөгт оруулахгүй байх үүднээс хамгаалах зорилготой. Нэг асуудал байгаа нь 1990-ээд оны өмнөх хуучин нийгмийн “матаасны” тогтолцоог эргэж сэргээнэ гэдэг болгоомж байгаа. Ялангуяа 1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нарт маань ийм комплексууд байна. Хуучин нийгмийн үед үндэс угсаа, гарал шашин шүтлэгээ нууж хаасан зүйлийг матдаг тогтолцоо байсан. Бид шинэ Үндсэн хуулиар хүний эрхийн суурь зарчимд нэгдсэн эрх зүйн тогтолцоогоор явж байна. Хуучин матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: -Мөнгөн урамшууллыг матаастай хольж ойлгож болохгүй. Матаас бол хувь хүн рүү чиглэсэн улс төрийн зорилгоор ахуйн хүрээний өс хонзон гол төлөв байсан бол энэ удаагийн мэдээлэгч буюу “шүгэл үлээгч” нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө үлээнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

9 цаг 15 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

10 цаг 37 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 46 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 55 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 47 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

15 цаг 5 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

18 цаг 31 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

18 цаг 31 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин