М.Ананд ах дүүсийн хамт Ганданд ном уншуулав

2014-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.Хэрлэн

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга М.Ананд сонин ихтэй байна. Тэрээр эх орондоо ирэнгүүтээ төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Асгат сумыг зорьж, улмаар Алтан-Овоо, Шилийн Богддоо очиж эрч хүч энергиэр өөрийгөө цэнэглээд өчигдөр Улаанбаатарт иржээ. Түүний хувьд аварга цол хүртсэнээс хойш тийм ч сайн барилдаагүй. Тэр нь аварга цолондоо дасаагүйнх, биеэ барьж байгаа нь холбоотой гэхчлэн сүмо сонирхогчид дүгнээд буй. Тэгвэл өчигдөр Японд сүмогийн холбооны зөвлөлийн хурлын шийдвэр гарч гуч дахь тэмцээндээ түрүүлсэн ёкозүна хакүхо М.Даваажаргалын барилдааныг сайшаан өндрөөр үнэлсний сацуу их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрю М.Ананд нарыг шүүмжилж байгаагаа мэдэгдсэн. Хэвлэлийнхэн энэ тухай мэдээллийг өчигдөр шууд дамжуулсан бол тэр үеэр М.Ананд аварга ах дүүсийн хамт Гандантэгчинлэн хийдэд ном уншуулж явсан сураг дуулдав. Энэ бүхэн урьдчилж мэдсэн хэрэг бус зүгээр л  тохиолдол  байх. Харин эх орондоо ирж, ээж аавдаа үнсүүлж, шүтээн болсон Алтан-Овоо, Шилийн Богддоо хүндэтгэл үзүүлж, бас Гандан хийддээ ном уншуулсан  их аварга маань   дараагийн башёд аварга цолтойгоо түрүүлнэ биз ээ. Түүнд амжилт хүсье.

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 32 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин