Г.Тэмүүлэн: Халамжийг хязгаарлах бодлого явуулах шаардлагатай гэсэн саналууд ирж байна

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн ордны Их танхимд “Төсөв-2023” хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн болон бусад албаны төлөөлөл, төсөв захиран зарцуулагчид, олон нийтийн төлөөлөл оролцож байгаа юм.

"Төсөв-2023" олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн зарим асуултад хариуллаа. Тэрбээр " Нэгдүгээрт, 20 орчим хоногийн хугацаанд төсвийг цахим орчинд байршуулж, иргэдэд мэдээлэл олгосон. Улмаар 10 хоногийн хугацаанд иргэдээс санал, зөвлөмж, шүүмж авах ажлыг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 1000 орчим санал олон нийтээс болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудаас ирсэн. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар иргэдээс ирсэн 1000 орчим саналыг эрэмбэлж, салбар хороодод танилцуулна. Иргэдээс ирсэн саналуудын 25 орчим хувь нь төсвийн болон нийгэм, эдийн засгийн бодлоготой холбоотой байсан. Үлдсэн 50 орчим хувийн санал нь эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд байсан. Тэдгээр асуудлыг судалж, эрэмбэлнэ. Түүнчлэн иргэд хавтгайрсан халамжийг хязгаарлаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого явуулах шаардлагатай гэсэн санал ирүүлсэн" гэв.

Монгол Улс Төсөв батлахынхаа өмнө анх удаагаа олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж иргэдийн болон татвар төлөгчдийн саналыг нээлттэй сонсохоор болсон нь энэ юм. Мөн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө D-parliament цахим платформ ашиглан төсвийн талаар олон нийтийн санал шүүмжлэлийг хүлээн авч өнөөдрийн хэлэлцүүлэгт тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд D-parliament аппликэйшнээр дамжуулан 68 641 хүн цахим системд ханджээ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 27 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

9 цаг 49 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

9 цаг 58 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 7 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

12 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

12 цаг 59 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 17 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

17 цаг 43 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

17 цаг 43 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин