Осол гаргасан жолооч хоёр өдрийн дотор 117 сая төгрөгийн хохирол төлжээ

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар цаг үеийн нөхцөл байдал, зам тээврийн ослын талаар мэдээлэл өглөө. ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "БЗД-ын 26-р хороонд Норжин худалдааны төвийн араас болсон осолтой холбогдуулан нийгэмд үл ойлголцол үүсэж байна. Прокурорын зөвшөөрлийн дагуу шинээр гарсан нөхцөл байдлын хүрээнд мэдээлэхэд 7 машин, хоёр хүүхэд мөргөсөн жолооч М тухайн өдөр тээврийн хэрэгслийг анхнаас нь унаад хөдөлсөн гэдгийг нотолсон. Машиныг Б гэдэг хүн жолоодож эхлүүлсэн ч замын дундаас М гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодсон байна. Жолооч Зүүн дөрвөн замаас хөдөлж дүрмийн зөрчилгүй явсаар осол болсон газарт очсон. Тухайн өдөр цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Осол болсноос 15 минутын хугацаанд цагдаа, эмнэлгийн байгууллага очиж хамгаалалтад авсан. Ослын улмаас нэг хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн эрүүл мэнд тогтвортой" гэв. Хэргийг хариуцаж буй Цагдаагийн хошууч н.Хосбаяр "Шинжээчдийн дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар иргэн С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоосны дагуу зүүн өвдөг шалбарч, зуларсан нь хөнгөн гэх ангилалд багтдаг. Харин нөгөө охины хувьд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Эрүүл мэндийн нэмэлт шинжилгээнд оруулж байна. Тухайн хэрэгт иргэдийн эрүүл мэнд хохирсноос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан. Одоогоор дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг төлөөд байна" хэмээв.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Б нь жолоодох эрхгүй, согтуу байсан. Өөр машинд суугаад явсан нь камерын бичлэгээр тодорхой болсон. М нь Цагдаагийн дарга Р.Чингис гэдэг хүний охин биш. Хэрэв худал гүтгэлгийн шинжтэй ийм мэдээллийг санаатайгаар тараавал зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 19 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

9 цаг 42 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

9 цаг 51 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 0 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

12 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

12 цаг 52 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 10 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

17 цаг 36 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

17 цаг 36 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин