Х.Нямбаатар:Ашиглалтын шаардлага хангаагүй машинаас үүдэн цэргүүд гэмтсэнд харамсаж байна

2022-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэргүүд тээвэрлэж явсан машин хажуулдаж унаж, цэргүүд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр 14:00 цагийн үед Хэнтий аймгийн 306 дугаар ангиас цэрэг татаад, явж байсан машин хажуулдаж унасан. Нэг офицер, нэг ахлагч, цэргийн 15 албан хаагч явж байгаад машины рулийн аппарат хагараад зам тээврийн осол гарсан. Улмаар дөрвөн цэргийн толгой хагарсан, хоёр цэрэг гэмтэл авсан байна. Эмнэлгийн тусламжийн яаралтай бүлэг газар дээр нь очин ажиллаж, өнөө өглөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн.Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан, бусдынх нь биеийн байдал хэвийн, цаашдаа тус эмнэлэгт эмчлэх боломжтой гэсэн хариу ирээд байна. Тээврийн хэрэгслийн хувьд 2008 оноос хойш ашиглаж байгаа. Нэгэн зэрэг олон тооны цэргийг тээвэрлэхэд тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа. Осолтой холбогдуулан дотоод хяналт шалгалтаа сайжруулж, албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Хил хамгаалах ерөнхий газар 1200 гаруй машинтай. Хамгийн эртнийх нь 1990 оных. 13, 14 жил ашигласан машиныг боломжийн гэж үздэг ч ашиглалтын хугацаа дууссан гэсэн үг” гэв.

Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хил хамгаалах байгууллагад парк шинэчлэл хийгээгүй олон жил болж байна. Ашиглалтын шаардлага хангаагүй, гадаадын тусламжаар ирсэн машины рулийн аппарат мултраад цэргүүд гэмтсэн харамсалтай, эмгэнэлтэй үйл явдал гарлаа. Хүний амь  нас, эрүүл мэндтэй холбоотой учир дуудлага жижүүрийн автомашинуудыг лизингээр цөөн тоогоор авья гэж төсөвт нэмэлтээр оруулж ирсэн. Энэ нь парк шинэчлэлд тус болно гэж найдаж байна” гэж Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр ярьсан юм.

Дамрамд дурдахад аравдугаар сарын 16-нд Баяндэлгэр суманд хил хамгаалах байгууллагын фургон машин мөн хажуулдсан хэрэг гарсан. Зургаан цэрэг зорчиж явсан агаад гэмтэл бэртэл аваагүй гэж мэдээлж байв.

 Эх сурвалж:www.polit.mn

ЗОЧИН
арай л хариуцлаггүй юмаа
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

12 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

13 цаг 39 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 47 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 57 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 49 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

18 цаг 7 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

21 цаг 33 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

21 цаг 33 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин