Б.Бат-Эрдэнэ: WADA-гаас Монгол Улс анхаарал татсан улсын тоонд орж байгаа шүү гэж сануулсан

2022-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг, зуны олимпын 32 дахь удаагийн наадамд манай улсын тамирчид оролцох боломжгүй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Учир нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг(WADA)-аас манай улсыг допингийн эсрэг үндэсний дүрэмтэй болохыг шаардаж, аравдугаар сарын 27-н гэхэд Засгийн газраараа батлуулж, ирүүл хэмээн эцсийн хугацааг заасан байна. Үгүй бол "Парис-2024"-т оролцохгүй байх нөхцөл үүсэх аж.

Энэ талаар Б.Бат-Эрдэнэ сайд "Нөхцөл байдал тийм хүнд болсон байсан. Би наймдугаар сарын 30-ны үеэр ажлаа хүлээж авсан. Аравдугаар сарын 27-н гэхэд Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага буюу WADA-гаас манай улсыг үндэсний дүрмээ Засгийн газраараа батлуулж, тогтолцоогоо бий болго гэж шаардлага тавьсан юм байна лээ, хугацааг гурван сараар зааж өгсөн.   Засгийн газар дээр Ажлын хэсэг байгуулж ажиллан, УИХ дээр зарим гишүүн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан тул түүнийг харзнаж нэлээд хугацаа алдсан байсан.  Иймд WADA-д Азийн бүс хариуцсан захирал, холбогдох албаныхантай цахим хурал хийж, Ажлын хэсэг, хуулийн төсөл өргөн барьсан гишүүдтэй уулзаж, ойлголтоо нэгтгэн үндэсний дүрмээ Засгийн газраар албажуулж, батлуулах ажлаа хийе гээд явж байгаа. Амжих байх, маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна. WADA-д Засгийн газар нотолсон гэдэг баталгаагаа илгээнэ. Ямар нэг зөрчил гарахгүй гэж бодож байна" гэлээ.  Мөн тэрбээр "Допингийн эсрэг, түүний хор холбогдол, үнэн мөн чанар нь юу вэ гэдгийг олон нийтэд ойлгуулахгүй бол, үндэсний хэмжээний тогтолцоогоо байгуулж, үйл ажиллагаагаа явуулахгүй бол манай улс амаргүй нөхцөл байдалд байгаа. WADA-гаас Монгол Улс нэлээд анхаарал татсан улсын тоонд орж байгаа шүү гэдэг асуудал тавьсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

12 цаг 50 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

14 цаг 12 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

14 цаг 21 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

14 цаг 30 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

17 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

17 цаг 22 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

18 цаг 40 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

22 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

22 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин