“Зөвлөөч оюутан” аян эхэллээ

2022-10-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс, “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтран МУИС-ийн оюутан суралцагсад, багш, ажилтнуудад үнэгүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “Зөвлөөч оюутан” өдөрлөгийг энэ сарын 17-21-нийг хүртэл зохион байгуулж байна. Өдөрлөгийг зорьж ирснээр оюутан та нийгэмд түгээмэл тохиолддог сүлжээ дэлгүүрүүдэд цагаар ажиллаад хөлсөө авч чадахгүй байгаа, орон сууц түрээслэхтэй холбоотой хууль зүйн асуудал үүсэж байгаа бол. Мөн та болон таны ойр дотны хүн дарамт, хүчирхийлэлд өртсөн гэх мэт тулгамдаж буй асуудлаар хууль зүйн үнэгүй зөвлөгөө авах боломжтой юм байна.

Энэ талаар оюутан, багш, иргэд, мэргэшсэн өмгөөлөгч нар ямар байр суурьтай байгааг хүргэе.   

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, дэд профессор С.Болормаа: Оюутнууд+мэргэшсэн өмгөөлөгч нар зөвлөгөө өгч байна

 

-Долоо хоногийн аян нь оюутнууд зөвлөгөө өгөхөөс гадна тухайн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч нар хамт зөвлөгөө өгч байгаагаараа онцлог. МУИС-ийн Практик сургалтын төв иргэдэд байнга зөвлөгөө өгдөг. Шүүгч багш нарын тусламжтайгаар эрүү, иргэн, захиргааны чиглэлээр тухайн хичээлийг сонирхож үздэг оюутнууд маань багш нарынхаа удирдлага дор асуудлаа яриад зөвлөгөө авдаг. Энэ өдөрлөгийг жил бүр уламжлал болгон явуулдаг ч энэ удаагийнх МУИС-ийн 80 жилийн хүрээнд оюутнууд+мэргэшсэн өмгөөлөгч нар зөвлөгөө өгч байна. Мөн хууль зүйн клиник-иргэн, хууль зүйн клиник эрүү, хууль зүйн клиник захиргаа гэсэн хичээлийг шүүгч багш нар ордгоороо давуу талтай. Манай клиник сургалтын нэг онцлог нь хэнд зөвлөгөө хэрэгтэй байна түүнд нээлттэй, үнэгүй зөвлөдөг. Мөн Практик сургалтын төвийн иргэдэд өгдөг эрх зүйн зөвлөгөө үнэгүй. 

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV курсийн оюутан Э.Даваабал: Оюутнууд ажил олгогчоос цалингаа авч чадахгүй байна

 

-МУИС-ийн 80 жилийн ойтой холбогдуулаад IV курсийн оюутнууд “Монгол өмгөөлөгч” фирмтэй хамтран багш, ажилчид, оюутнууддаа эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна. Тиймээс өөрт тохиолдсон эрх зүйтэй холбоотой асуудалд зөвлөгөө авах боломжтой. Манай сургуулийн хувьд нэгдүгээр давхарт иргэдэд зөвлөгөө өгдөг Практик сургалтын төвтэй. IV курсийн оюутнууд ганц өдөр биш өдөр бүр хуваарьт цагаараа сууж төлбөрийн чадваргүй иргэдэд үнэгүй зөвлөгөө өгдөг. Өнөөдөр хөдөлмөрийн эрх зүйтэй холбоотой буюу оюутнууд цагийн ажил хийгээд ажил олгогчоос цалингаа авч чадаагүй. Мөн зөрчлийн хуультай холбоотой асуудал их ирж байна.

 

Иргэн Б.Даваа: Өндөр сэтгэгдэлтэй байна

 

-Би МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багшаар 1993 онд төгссөн. Дипломынхоо баталгааг гаргуулахаар ирэхэд IV курсийн оюутнууд маань зөвлөгөө өгч байгаатай таарч зөвлөгөө авлаа. Өндөр сэтгэгдэлтэй байна. Оюутнууд маань мэдлэгтэй, соёлтой, ийм сайхан ирээдүй төгсөж байгаад МУИС-ийнхаа хуулийн ангийн оюутан, багш, сургуулийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.

 

Өмгөөлөгч З.Сүхбаатар:Бие биенээсээ суралцах зүйл их бий

 

-Манай оюутнууд тэр дундаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд Практик судлалын төвд харьяалагдаж мэргэжлийн хуульчидтай хамтран үнэгүй зөвлөгөө өгч байгаагаараа энэ жилийн арга хэмжээ онцлог. Бидэнд олон хүн хандаж байна. Оюутнууд хөдөлмөр эрхэлсэн цалингаа авч чадахгүй байгаа асуудал түгээмэл байна. Бид энэ долоо хоногийг дуустал МУИС-ийн II, V байранд зөвлөгөө өгнө. Төгсөх курсийн оюутнууд бол тэнхимд үзэх онолын буюу акдемик мэдлэгээ үзсэн, суурь мэдлэгтэй болсон байдаг. Практик дээр ажиллаж дадлага туршлагатай болсон болохоор хүндрэл бага байна. Бие биенээсээ суралцах зүйл их бий. Хүнтэй харилцах, ойлголцох, хүнд зөв арга зүйгээр зөвлөгөө өгөх. Тэр хүн бидний зөвлөгөөний дагуу зохих үр дүнд хүрч үү, эргээд дэмжиж туслах зүйлээ бодох ёстой юм шүү гэсэн ойлголттой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 202 (6934)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

12 цаг 50 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

14 цаг 12 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

14 цаг 21 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

14 цаг 30 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

17 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

17 цаг 22 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

18 цаг 40 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

22 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

22 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин