Дээд шүүх: Ш.Сайхансамбуугийн Ардын чуулган намыг бүртгэхээс татгалзав

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болов. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс ирүүлсэн намын гэрчилгээнд мэдээлэл тусгуулах тухай хүсэлтийг хэлэлцээд ирүүлсэн баримт бичиг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг хангаагүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.   Мөн  Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Батжаргалын өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан “намын гишүүн 801-ээс доошгүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 35, 2022 оны 15 дугаар тогтоолоор татгалзсан үндэслэл арилаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.  Түүнчлэн Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзав. Ардын чуулган намаас 844 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 487 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй буюу 801 гишүүнтэй байх шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

12 цаг 25 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

13 цаг 48 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 57 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

14 цаг 6 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 54 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 58 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

18 цаг 16 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

21 цаг 42 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

21 цаг 42 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин