“Жагсаал хийх зөвшөөрлийг хязгаарлалт байдлаар ашиглаж болно”

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хүний эрхийг хамгаалагчийн Эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг хүчтэй дэмжих үндэс болсон хэмээн НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг онцоллоо.

Монгол Улс ардчилсан нийгэмд нэн ач холбогдол бүхий хууль дээдлэх эрх зүйн тодорхой зохицуулалтыг бүрдүүлсэн Азийн анхны улс болж буйг ч тус Ажлын хэсэг урьдчилсан дүгнэлтдээ тодотгожээ.Гэхдээ тус хуулийн зарим зүйл заалтад санаа зовниж байгаагаа мөн илэрхийлэв.

Тодруулбал, заалт 5.1.5 нь хүний эрхийг хамгаалагчид "бусдын нэр төр, алдар хүндийг... хүндэтгэх"-ийг шаарддаг бөгөөд үүний нэгэн адил заалт 8.1 нь хүний эрхийг хамгаалагч бусдын нэр төр, алдар хүнд, "... ажил хэргийн нэр хүндийг гутаах"-аар халдахыг хориглохоор заасан байна.

Гэтэл хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажил нь тухайн цаг үеийнхээ бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шаардлагатай бол эсэргүүцэх явдал байдгийг тооцвол дээрх бүдэг бадаг, өргөн хүрээтэй үг хэллэгийг мушгин хүний эрхийг хамгаалагчдын амыг таглан, улмаар гэмт хэрэгт тооцож ч болзошгүйг тус Ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте цохон тэмдэглэсэн байна.

Мөн 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль бүх төрлийн жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлагатай байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилтэд хязгаарлалтын байдлаар ашиглаж болно" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

12 цаг 42 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

14 цаг 5 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

14 цаг 14 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

14 цаг 23 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

17 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

17 цаг 15 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

18 цаг 33 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

21 цаг 59 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

21 цаг 59 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин