ҮСХ:Экспорт 22, импорт 10 хувиар буурлаа

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны эхний есөн сарын байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Монгол Улс 2022 оны эхний есөн сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум америк доллар болжээ. Үүнээс,

  • Экспорт 8.8 тэрбум америк доллар
  • Импорт 6.4 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 (31 хувь) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (37 хувь) тэрбум америк доллароор, импорт 1.2 (24 хувь) тэрбум америк доллароор тус тус өсжээ. 

Харин энэ оны есдүгээр сард өмнөх сараас экспорт 285.9 (22 хувь) сая америк доллароор, импорт 80.4 (10 хувь) сая америк доллароор тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний есөн сард 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.1 (89 хувь) тэрбум америк доллароор өсжээ. Харин тус сард 248.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 205.5 (45.2%) сая ам.доллароор буурсан. БНХАУ-тай 2022 оны эхний есөн сард 9.8 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65 хувийг эзэлж байна” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 50 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

13 цаг 13 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 22 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 31 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 23 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 41 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

21 цаг 7 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

21 цаг 7 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин