Гэрэл зурагчин Бөхийн бааст

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хүний амьдралын аз жаргалтай, гунигтай агшин зургийн хальсанд бууж үлддэг. Ийм нэгэн түүхэн замналыг хуваалцсан гэрэл зургийн ном, үзэсгэлэн үзэгчдэд хүрч буй. Энэ бүтээлүүд бол бичгийн хүмүүн Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Бөхийн Бааст гуайн гэрэл зургууд юм. Тэрбээр 98 настайдаа тэнгэрт дэвшсэн ч, бичиж, туурвисан ном бүтээлээрээ ард түмнийхээ дунд "амьдарч" буй. Б.Бааст гуай бичгийн хүмүүнээс гадна бас гайхалтай мэдрэмжтэй гэрэл зурагчин байж. Түүний мэндэлсний 100, 101 насны ойг тохиолдуулан үр хүүхдүүд нь “Ус хаа ч адилхан” үзэсгэлэн, “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд-I", II боть ном туурвиж, өвөө, аавынхаа амьдралын цаг хугацааг хүүрнэх гэрэл зургийн ертөнцөөр аялуулж буй нь энэ. Тиймээс энэ удаагийн “Дүрслэх урлаг” буландаа Б.Бааст гуайн зээнцэр И.Бодулаг урилаа. Тэрбээр дээр дурьдсан ботиудын ерөнхий редактораар ажиллажээ.

 

Монголчууд Вьетнамын дайныг эсэргүүцэж буй нь.
Улаанбаатар хот, Барилгачдын тайлбай 1966 он.

-“Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”-I, II боть номонд хэчнээн зураг багтсан бэ?

-Номонд өвөөгийн 1956-1980 онд авсан гэрэл зургуудаас нь 500 орчмыг сонгож оруулсан. Өвөөгийн үлдээсэн 300 хальснаас 10 мянган гэрэл зураг гарсан. Нэгдүгээр боть номонд найман бүлэг бүхий зөвхөн гэрэл зургийн бүтээлүүд багтсан. Харин хоёрдугаар боть ном нь долоон бүлэгтэй. Үүний сүүлийн нэг бүлэгт зохиолч Б.Баастын намтар гэрэл зургийн товчоон орсноороо ялгаатай.

-Гэрэл зургийн үзэсгэлэн болон номонд орсон зургуудаа хэрхэн сонгож, тайлбар бичсэн бэ?

-2021 онд “Гамма” агентлагийн гэрэл зурагчин, гэрэл зургийн багш Д.Давааням ахад номонд орох зургийн сонголт дээр ажиллах фото редактор хэрэгтэй байгаагаа хэлээд зургуудыг үзүүлсэн. Тэрбээр  “Б.Бааст гэдэг хүн гэрэл зурагчин хүн байж” гэсэн үнэлэмж өгч номын ажил эхэлсэн юм. Харин зургуудаа сонгосны дараа тухайн хальсаа хадгалж боосон цаасан тэмдэглэл дээрх газрын нэр оныг нь зургууддаа тэмдэглэсэн. Зургийн тайлбарт дурдагдаж буй хүмүүсийн нэр үйл явдлыг нь танихад зохиолч, утга зохиол судлалын доктор Д.Цэдэв ажилласан. Харин номын уран сайхныг бүтээхэд өвөөгийн тухайн газар оронд аялж байсан өдрийн тэмдэглэл, хэвлэгдсэн дурсамжийн номуудыг уншин шүүж, мөн шүлгээс нь оруулсан.

-Өвөө нь гэрэл зургийнхаа хальсыг гар аргаар боловсруулдаг байсан гэсэн үү?

-Тийм ээ. Тухайн цаг үеийнхний адил угаалгынхаа өрөөнд лаборатори үүсгэж хальсаа боловсруулдаг, их бүтээлчээр ханддаг байсан нь харагддаг.

Герман улс Дрезден хот. 1959 он.

-Б.Бааст гуай дэлхийн олон орон руу сурвалжилга, нийтлэл бичих даалгавар өвөртөлж ажиллаж байсан. Энэ түүнийг нэгэн цаг үеийн өнгө төрхийг зургийн хальснаа буулгах нэг хөшүүрэг болсон байх?

-Өвөөгийн сэтгүүл зүйн чиглэлийн ажлуудаас гэрэл зурагт нийтлэг буусан нь Монголын баруун хязгаарын ахуй амьдрал,  1959 онд дэлхийн хоёрдугаар дайны дараах Герман улсын бүтээн байгуулалт дуусаагүй өрнөж байсан үе, 1966 онд Монголд өрнөсөн дайныг эсэргүүцэх жагсаал, 1967 онд Америк Вьетнамын дайны аж байдал, Хятадын соёлын хувьсгалын өмнөх үеийн зэрэг олон орны ахуй байдлыг үгээр болоод зурган тэмдэглэл болгон үлдээж байж. Анх хальснаас дижитал хэлбэрт буулгаж байх үед Германд авсан гудамжны зургуудыг харсан. Хотын өнгө төрх, гудамжны уур амьсгал, хүмүүсийн дүрслэлийг амьд мэт өөрийн гэсэн хөдөлгөөнтэй нь буулгасан байсан. Хальсан дахь зургуудыг нас барсных нь дараа л харсан нь зөвхөн гэр бүлийнхэнд төдийгүй гэрэл зураг сонирхогчдод ч асуух их зүйлийг үлдээгээд явжээ гэж бодогддог.

-“Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”-I, II боть номонд олон гэрэл зураг багтсанаас зэвсэг агссан  залуу охидын дүрс их гүн гүнзгий утга агуулгатай харагдлаа. Б.Бааст гуай энэ зургийнхаа талаар хэрхэн тэмдэглэн үлдээсэн байдаг вэ?

-Энэ зургийг 1967 онд Вьетнам улсад дайны үеэр МЗЭ-ийг төлөөлөн ганцаараа сурвалжлага хийх томилолтоор очихдоо буулгасан. Хэдий тэр үед 14 хоногийн хугацаатай сурвалжлага бичих даалгавар  авсан ч хүнд хэцүү байдлаас үүдэж сар гаруй болоод иржээ. Ирэх замдаа Хятадын соёлын хувьсгалын хоёр дахь жил таарч дайны хүнд хэцүүгээс илүү зовлон туулсан гэж тэмдэглэлдээ бичсэн байдаг. Хятадын соёлын хувьсгалын өмнөх үетэй таарч 18 хоногийг тэнд өнгөрүүлжээ. Тиймээс өвөөгийн үлдээсэн хальсан дахь гэрэл зургуудаас нэгэн цаг үеийн дэлхийн хүмүүсийн амьдрал, харилцаа, хүнд хэцүүг даван туулж байгаа байдал гээд олон зүйлийг харж болно. Тухайн үедээ ч энэ зургуудаа дэлгээгүй, өнөө цагт өнгөрсөн цаг хугацааг бидэнд цаасанд нандигнан боогоод хадгалж үлдээсэн мэтээр олны хүртээл болж байна.

300 хальснаас 10 мянган гэрэл зураг гарган авчээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 201 (6933)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

2 цаг 41 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

2 цаг 41 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

2 цаг 41 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

2 цаг 41 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

2 цаг 41 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

2 цаг 41 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

2 цаг 41 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

12 цаг 51 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

12 цаг 52 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

12 цаг 54 мин