Д.Өнөржаргал:"Өргөө" амаржих газрын 50 гаруй ажилтан дарамтнаас болж ажлаасаа гарсан

2022-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг өчигдөр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Энэ үеэрээ "Би ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүйн тулд ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан ажилчдад л шаардлага тавьсан. Энэ шаардлагыг дарамт гэж дийлэнх нь үзэж байна. Миний тавьсан шаардлага бол согтуу эмчээр нярай хүүхдийг үзүүлэхгүй, архи уусан эмчийг хагалгаанд оруулахгүй тухай байсан. Би үйлдвэрчний эвлэлийн хороон даргаас ажилчдаас дөрвөн жилд хураасан 350 сая гаруй төгрөгийг юунд зарцуулснаа тайлагнахыг шаардсан. Учир нь ямар ч и-баримт байхгүй, хэнд зарцуулсан нь байхгүй байна” гэж ярьсан юм. 

 Үүнтэй холбоотойгоор тус эмнэлгийн үйлдвэрчний хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Өргөө" амаржих газрын үйлдвэрчний хорооны дарга Д.Өнөржаргал “2021 онд манайх 487 ажилтантай байсан. Харин өнөөдрийн байдлаар 162 ажилтан ажлаас гарсан байна. Үүнээс 52 нь ажлын дарамтаар гарсан. Гэхдээ өөрийнхөө хүсэлтээр гэж өргөдлөө өгсөн хүмүүс дунд ажлын байрны дарамтаас өөр худлаа шалтгаан бичиж, гарсан гэх хүн ч олон бий. Манай эмнэлгийн боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотойгоор хүний нөөцөд ажиллаж байсан ажилчид маань ч дарамтын улмаас гарсан. Оронд нь ирсэн хүмүүс ажлаа мэдэхгүй тул ажилчдын амралт олгох тушаалыг гаргадаггүй. Үүний улмаас эмч, ажилчид цалингаа авч чаддаггүй нөхцөл өнгөрсөн саруудад үүссэн. Цалингаа авч чадахгүй байгаа ажилтанд Ерөнхий нягтлан нь “Надаас зээлж болно” гэж хүртэл хэлж байгаа юм. Байгууллагад ийм зүйл байж болохгүй гэж үзэж байна.Мөн өөрийнхөө хүсэлтээр гарсан ажилчид ажлаас гарсан хойноо тодорхой хугацаанд тэтгэмж авдаг. Гэтэл тухайн хугацаанд нь тодорхойлолтыг нь гаргаж өгөөгүйн улмаас ажлаас гарсан ч маш олон хүн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.Өнөөдөр манай эмнэлэг нэг ч ЭХО-ны эмчгүй, нарийн мэргэжлийн ганцхан дотрын эмчтэй ажиллаж байна. Тэр эмч нь үнэхээр ядартлаа ачаалалтай ажиллаж байгаа. Өмнө нь 4-5 ЭХО-ны эмч байсныг дарамталсаар байгаад гаргачихсан” гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 43 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

13 цаг 6 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 15 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 24 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 34 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

21 цаг 0 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

21 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин