Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын дарга Л.Клингбайлтэй уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Германы талтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг тэмдэглэлээ.
Эх сурвалж:www.polit.mn