Нийтийн тээвэр боловсон хүчний дутагдалд оржээ

2022-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт салбарын төлөөлөлтэй уулзжээ.

Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч тус салбар уналтад орсон. Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын төлөөлөл хөндөн ярьсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар нийтийн тээврийн салбарыг либералчлах бодлого баримтална гэв.

Мөн тэрбээр “Хувийн хэвшлийн компаниуд нэгдсэн бүтэцтэйгээр төртэй хамтран ажиллаж, шинэчлэл хийх боломжтой. Ингэснээр нийтийн тээврийн салбар дахь төрийн оролцоо явцдаа буурч, төрөөс татаас өгөхгүйгээр аж ахуйн нэгжүүд санхүүгийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ” гэлээ. 

Нийтийн тээврийн салбарынханд тулгарч буй  өөр нэг асуудал нь ашиглалтын хугацаа дуусах дөхсөн, засвар арчлалт ихтэй автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс үүдэн зардал нэмэгддэг. Тиймээс нийтийн тээврийн автобусны стандартыг өөрчилж өгөхийг тус салбарынхан илэрхийлэв.

2023 оны улсын төсвийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилт дэвшүүлж, 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаад байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 41 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

13 цаг 4 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 13 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 22 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 14 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 32 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 58 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 58 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин