Т.САЙХАН
МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг томилжээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаснаар профессор Д.Бадарчийг өнгөрсөн мягмар гарагт уг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон байна.
Д.Бадарч нь ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан. НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн билээ.
Мөн тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм
Эх сурвалж:www.polit.mn