Айлчлал:“Транспэрэнси Интернэшнл” компанитай хүний эрх төлөө хамтран ажиллана

2022-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Берлин хотод төвтэй “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзжээ. Уулзалтаар талууд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахаар хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй ажлуудаас танилцууллаа. Тухайлбал, Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн тухай, төрийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн өмчит компаниудын шинэчлэл, Хөгжлийн банкны эргэн төлөлт, авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангаруулж байгаа тухай, төсвийн ил тод байдлыг хангаж байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өгжээ. Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс Авлигын төсөөллийн индексийг ахиулахын тулд хүний эрхийг дээдлэх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах нь чухал гэдгийг онцолсон байна.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл болох авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажлын нэг чухал үзүүлэлт нь учирсан хохирлыг нөхөн төлүүлэх явдал юм. Монгол Улсын хувьд хөрөнгө хураах, битүүмжлэх, гадагш гаргасан хөрөнгийг буцаан авах чиглэлийн ажлыг идэвхжүүлснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн хэмжээ эрс нэмэгдсэн. Тодруулбал, 2020 онд 12.7 сая ам доллар, 2021 онд 33.8 сая ам доллар, 2022 оны есдүгээр сарын 28-ны байдлаар 777.4 сая ам долларын хохирлыг нөхөн төлүүлээд байна.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар Транспэрэнси Интернэшнл байгууллагатай хамтран хүний эрх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

2 цаг 27 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

2 цаг 27 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

2 цаг 27 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

2 цаг 27 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

2 цаг 27 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

2 цаг 27 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

2 цаг 27 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

12 цаг 36 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

12 цаг 38 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

12 цаг 39 мин