Агаарын хилийг манадаг тусгай албаны оператор

2022-10-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Хэл, мал, хил гуравтайгаа байхад хэн баян Монгол баян гэж зохиолч З.Дорж бичсэн байдаг. Монгол Улсын халдашгүй, дархан байдлын гол тулгуур нь газар нутаг, хилийн зурвас билээ. Манай улсын хувьд хуурай газрын хилийн нийт урт нь 8252.658 км байдаг. Харин агаар мандлын хилийн хувьд газрын хөрснөөс дээш 60-150км гэж үздэг. Эх орон амгалан байхад зөвхөн газрын хил бус агаарын хил ч чухал. Тэгвэл агаарын хилийн манаанд зогсож буй ахлах ахлагч Э.Төгөлдөрсайханыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа онцолж байна.

 

Ээжийнхээ мэргэжлийг өвлөжээ

 

Эх орон дуудсан цагт бэлэн байх тангарагтай эгэл ахлагчдын нэг нь энэ удаагийн зочин Э.Төгөлдөрсайхан билээ. Тэрбээр 065 дугаар цэргийн ангийн харьяа 281 дүгээр байгууламж буюу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын цэргийн ангид оператор, тасгийн захирагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тус цэргийн анги нь Монгол Улсын зүүн өмнөд хэсгийн агаарын хилийг хянадаг. Тодруулбал, манай улсын агаарын хилээр явж буй онгоцнуудыг илрүүлж байрлалыг нь тодорхойлж, хяналт тавьдаг гэсэн үг.

Мөн түүний өвөө, эмээ, аав, ээж нь ч энэ цэргийн ангид ажилладаг байжээ. Харин тэрбээр ээжийнхээ мэргэжлийг өвлөн өдгөө зургаа дахь жилдээ ийнхүү ажиллаж байгаа юм. Энэ тухайгаа “Миний хүүхэд нас 281 дүгээр цэргийн ангитай салшгүй холбоотой. Би ээжийнхээ мэргэжлийг өвлөж 2015 онд ахлагчийн сургуульд агаарын цэргийн оператор мэргэжлээр элсэж орсон. Ээж маань 281 дүгээр байгууламжид 16 настайгаасаа ажиллаж, 2016 онд 38 настай тэтгэвэртээ гарч байсан. Яг энэ үед ээжийнхээ мэргэжлээр ахлагчийн нэг жилийн сургуульд суралцаж төгсөөд шинэхэн ажилтан ээжийнхээ ажлыг хүлээн авч байлаа. Энэ цэргийн ангид манай эмээ, өвөө, аав маань ажиллаж байсан бөгөөд би гурав дахь үеийн төлөөлөл болон ажиллаж байна. Намайг бага байхад гэр бүлийнхэн болон эргэн тойронд минь цэргийн хүн их байдаг байлаа. Би яг л тэдэн шигээ цэмцийсэн гуталтай, жимбийтэл хувцасласан цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Мөрөөдлөө ч биелүүлж энэ ангидаа өөрийн сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна” гэсэн юм.

 

Цэргийн хүн байхад тэвчээр, төлөвшил чухал

 

Э.Төгөлдөрсайханы хувьд мэргэжлийнхээ дагуу олон тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүлж байжээ. Түүний дотроос агаарын цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан  нь энэхүү мэргэжилдээ ямархуу эзэн нь гэдгийг илтгэнэ. Тэрбээр ажил мэргэжлийнхээ тухай “Зэвсэгт хүчин хүнийг  сайн төлөвшүүлдэг юм шиг санагддаг. Энэ их айлын нэгэн эд эс болж, ажиллаж, энэ байгууллагаар овоглож байгаагаараа бахархдаг. Цэргийн хүн байхад тэвчээр, төлөвшил их чухал юм билээ” гэж байсан юм.

 

Цар тахлын үед Судан улсад үүрэг гүйцэтгэв

 

Э.Төгөлдөрсайхан 2019 онд covid-19 цар тахлын ид дэгдэлтийн үед Бүгд Найрамдах Судан улсад энхийг сахиулахаар явж байжээ. Энэ талаараа “Судан улсын хувьд цаг уурын нөхцөл байдал нь манай улсаас тэс өөр байсан. Өвөл гэж байхгүй, хоёрхон улиралтай. Борооны, нарны гэдэг. Зургаан сар нь бороо ордог. Зургаан сар нь их халуун бүгчим байдаг. Энэ үед эх орон, ээж, ааваас минь илүү сайхан зүйл байхгүйг ойлгож байсан. Дайн байлдаантай, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хараад Монгол шиг тайван улсад төрсөндөө баярлаж, бахархах сэтгэл төрж байсан” гэсэн юм.

 

Хариуцлага өндөртэй ажил

 

Агаарын цэргийн операторын мэргэжил нь хүн бүрийн хийж чадах ажил биш ажээ. Тухайлбал, агаарын целийг илрүүлнэ. Тоноглогдсон станц болохоор хэн дуртай нь ажиллуулах ямар ч боломжгүй байдаг. Зөвхөн энэ мэргэжлээр төгссөн хүмүүс л тухайн станцыг ажиллуулж чадна гэсэн үг. Мөн ур чадвар сайтай байх нь чухлаас гадна хариуцлага өндөртэй байдаг аж. Энэ тухайгаа “Нэг онгоц алдаж тооцоход л их асуудал үүсдэг. Тийм учраас хариуцлагатай байхыг шаарддаг. Мөн операторууд бид онгоцоо илрүүлж байж, хүмүүст мэдээгээ дамжуулдаг болохоор их чухал ажил гэж боддог доо” гэж байсан юм. Үүнээс гадна Э.Төгөлдөрсайхан агаарын хил зөрчсөн өөр улсын онгоцнуудыг илрүүлж байсан шилдэг ахлах ахлагч юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 199 (6931)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 43 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 6 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 15 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 24 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 34 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин