Охидын эрхийг хамгаалах шинэ соёлыг “Нандин” хайрцаг эхлүүллээ

2022-10-13
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

НҮБ-ын тунхаглалаар дэлхий даяар охидын эрхийг хамгаалах өдөр тохиогоод хоёр өдөр өнгөрөв. Улс орнууд энэ өдөр охид, эмэгтэйчүүдийн эрхийг өндөр хэмжээнд авч үздэг. Гэтэл энэ жил манай улс эцэг, эхчүүд охиддоо баярын зурвас илгээснээс өөрөөр үндэсний хэмжээнд бодлого шийдэл ярьсангүй. Нам гүм өнжив. Нам гүм гэсний учир нь заавал баяр тэмдэглэхдээ биш бүх нийтээрээ охидын эрхийг хамгаалахад чанга дуугараасай гэж хүссэн хэрэг. Тэгвэл төрийн бодлогын хэмжээнд онцгойлох учиртай нөлөөллийн ажлыг Монголын эмэгтэйчүүдийн холбоо зохион байгууллаа.

Ингэхдээ охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл зэргээр “том” сэдэв ярихаас илүү энгийн хэрнээ хамгийн ойр асуудлыг сөхсөн нь ариун цэврийн хэрэгсэл байв. Өөрөөр хэлбэл, сарын тэмдгийн үед айж, ичих биш сандарсан үед асуудлыг нь шийдвэрлэх “Нандин” хайрцагыг дотуур байр, сургуулиудад суурилуулж эхэлсэн нь охидын эрхийг хамгаалах шинэ соёл болж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо өсвөр насныханд захидал илгээж арав гаруй аймгийн 1000 сурагчийг нийслэлд урьж авчирчээ. Говь-Алтай, Говь сүмбэр, Хөвсгөлөөс эхлээд 1500 км зам туулан “Нандин” хайрцаг арга хэмжээг зорьж ирцгээн хагас өдөр мэдлэг оюунаа цэнэглээд буцлаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтод төслийг санаачилж Говь-Алтай аймгаас эхлүүлсэн. Холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлээр ахлуулсан төслийн баг есдүгээр сарын 8-наас хойш бүтэн сарын турш Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгон буюу 20 сум суурин газраар явж,  мянган мянган эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийгээд иржээ. Тэд Улаанбаатарт ирээд дөрөв хонож байгаа аж. Хэдийгээр дөрөв хоног бага хугацаа ч  өдөр шөнөгүй ажилласны эцэст зорьсондоо хүрч охидын эрхийг хамгаалах “Нандин” хайрцаг арга хэмжээг ийнхүү амжилттай зохион байгуулаад байна. Энэ талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Бид сарын хугацаанд 5884 эмэгтэйд жмайн хүзүүний үзлэг оношлогоо хийж, 2407 хүнд эмэгтэйчүүдийн үзлэг,  2220 эмэгтэйг хөхний үзлэгт хамруулаад ирлээ. Харамсалтай нь одоогоор найман хүнээс умайн болон хөхний хорт хавдар илэрсэн. Эсийн шинжилгээний хариу өнөө маргаашгүй гарна. Сумдын эмч нарт хавдрын үзлэг, оношлогооны талаарх сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, хоёр дахь шатны сургалтаа ирэх сарын дундуур ХСҮТ- д хийхээр төлөвлөөд байна. Ингэхдээ зөвхөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөөд орхих биш өсвөр насныханд тулгамдаж байгаа асуудал тэр дундаа охидын эрхийг хамгаалахад чиглэлээ. Говь-Алтайд ажиллахдаа 9000 гаруй өсвөр үеийнхэнд ялгаварлан гадуурхалт, мэргэжил сонголт, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн хүчирхийллийн талаар сургалт хийсэн. Дэлхий нийтээр 2030 он хүртэлх хугацааны тогтвортой хөгжлийн зорилгоо тодорхойлж охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоотойгоор устгана гэж уриалсныг Монгол Улс дэмжиж, хүлээн авсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, хүчин чармайлт гаргах ёстой” гэлээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг дэмжиж  эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалахад дэмжиж хамтран ажилласан Швейцарийн хөгжлийн агентлаг, ХСҮТ, “Зууны мэдээ” сонин, Монос групп, Монгол даатгал, Три флэймс компанид талархал гардуулав.

“Нандин” хайрцаг арга хэмжээний үеэр зөвхөн охидын эрхийн хамгаалахаас гадна үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг, цахим шилжилт болон дэлгэцийн хамаарал, эрүүл мэндийн боловсрол олгох, ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш тухай илтгэл хэлэлцүүллээ. Олон улсын көүчинг холбооны итгэмжлэгдсэн көүч Н.Энхсайхан “2030 он гэхэд шаардлагатай дотоод ур чадваруудад шинийг санаачлах бүтээлч байх, бусдад нөлөөлөх чаддаг байх ёстой. Шүүмжлэлтэй бодож дүн шинжилгээ хийх, идэвхитэй төлөвлөгөөтэй, асуудлыг том зургаар харж чаддаг байх чадвар шаардаж байна” гэдгийг онцоллоо. Харин СТА, дуучин С.Гантогоо “Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалт, дээрэлхэл маш их байна. Бүр бүлэг бий болсон. Дээрэлхэж байгаа болон дээрэлхүүлж байгаа хоёулаа хохирно. Дээрэлхэлт өсвөр насныхны амиа хорлох шалтгаан болохоос гадна ийм хэрэгт холбогдсон хүүхдүүдийг гадны сургууль тэтгэлэг өгдөггүй” гэсэн юм. Дээрх ажлын хүрээнд охидын ариун цэврийн хэрэгслийн “Нандин”  хайрцгийг эхний ээлжинд 30 сумын дотуур байранд байршуулаад ирсэн байна. Цаашид 21, аймаг 330 сум, нийслэлийн сургуулийн анги танхим бүрт тавихаар зорьж байгаа аж.

Энэ үеэр сурагчдаас охидын эрх гэж юу вэ гэж асуухад тэд ингэж хариулав.

Говь-Алтай аймгийн Цогт сумын XII ангийн сурагч Х.Майнцэцэг:Охид аюулгүй байх эрхтэй

-Охид аюулгүй байх эрхтэй гэж боддог. Хөвгүүдээс эхлээд хэн ч байсан эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Миний олж уншсанаар охидын эмзэг газарт нь бүр хүрэх ёсгүйг бүгд ойлгодог байгаасай. Мэдэхгүйгээсээ болж зарим хөвгүүд биед нь хүрэх, хэл  амаар доромжлох зэргээр охидын эрхийг зөрчдөг юм шиг санагддаг. Мөн охид хүссэнээрээ эрх чөлөөтэй, биеэ даах чадварт суралцах ёстой. 

Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн XII ангийн сурагч Н.Ганбат:Зөвшөөрөлгүй биед нь хүрвэл эрх нь зөрчигдөнө

-Хүн болгон шахуу охидын эрхийг хамгаалъя гэж ярьдаг. Гэтэл миний хувьд яг яаж хамгаалах талаар ойлголт тааруухан байгаа. Харин эрх нь яавал зөрчигддөг вэ гэвэл зөвшөөрөлгүй биед нь хүрснээр тухгүй байдал үүснэ. Мөн орой үдшийн цагаар гадуур явахад таньж мэдэхгүй хүмүүс охидыг айлгах тохиолдол их байдаг гэж сонссон. Гэхдээ охид өөрсдөө ааш зан, харилцаа сайтай байвал хэн ч эрхийг нь зөрчихгүй. Харин ч хамгаална.

Дорноговь аймгийн Сайншанд сум XIII ангийн сурагч Б.Билгүүн:Охидод тусалж, аз жаргалтай байлгавал эрхийг нь хамгаалж чадна

-Охидын эрхийг хамгаалъя гэвэл тус болж, тэднийг аз жаргалтай байлгах хэрэгтэй. Мөн өнөөдрийн зөвлөгөөний үеэр ярьснаар сарын тэмдэг ирэх нь охидод бэрхшээлтэй байдаг гэсэн. Энэ үед нь шоолж ичээх биш аль болох туслах, зөвөөр ойлгох хэрэгтэй гэдэг талаар лекц сонслоо. Охид сэтгэл санаагаар бас их унадаг учраас аль болох эерэг байж, жаргалтай байлгах хэрэгтэй гэж ойлголоо. Хамгийн гол нь үгээрээ дэмжиж, үйл хөдлөлөөрөө хичээлд нь туслах хэрэгтэй.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сум IX анги Т.Уртнасан:Сэтгэлзүйгээ хамгаалуулахыг хүсдэг

-Хөвгүүдтэй харьцуулахад охид сул дорой. Сэтгэлзүй, бие бялдрын хувьд сул дорой учраас хамгаалуулах шаардлага гардаг. Хөвгүүд охидын эрхийг хамгаалах үүрэгтэй. Миний хувьд бие бялдраас илүү сэтгэлзүйгээ хамгаалуулахыг хүсдэг. Бид хичээл сургууль, дарамт шахалт гээд олон зүйлээс болж сэтгэл зүйн хямралд ордог. Сургууль, дотуур байранд “Нандин” хайрцагтай болох талаар ярилаа. Үүнийг маш их дэмжиж байгаа. Охидын хувьд сургууль дээр, эмчийн өрөөнд  нь ариун цэврийн хэрэглэлийг байлгах нь сайхан хэрэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 199 (6931)

 

ххүхдүүд хөөрхөн хариулсан байна, төсөл санаачлагчид баяр хүргэе,
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

15 цаг 8 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Өчигдөр 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Өчигдөр 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин