Аун Сан Су Чи-д оноосон 26 жилийн ялыг нэмэгдүүлжээ

2022-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Мьянмарын “төмөр хатагтай” хэмээн олонд танигдсан, Нобелийн шагналт, Мьянмар улсын төрийн тэргүүн Аун Сан Су Чи-д дахин гурван жилийн ял оноосноор түүнийг 29 жил хорих болсон талаар “Aljazeera” сайт мэдээлэв.

Өдгөө 77 настай Су Чи-г авлигын хоёр ч хэрэгт буруутган хэрэг тус бүрт нь дахин гурван жилийн ял оноох шийдвэрийг цэргийн дэглэмт Мьянмар улсын шүүхээс лхагва гарагт гаргажээ. Ингэснээрх одоогийн 26 жил нь гурваар нэмэгдсэн байна. Нейпипо хотод болсон хаалттай шүүх хурлын үеэр Аун Сан Су Чи буруутгаж байгаа энэ үйлдэл, оноосон ялыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр нийслэл Нейпипо хотод ганцаарчилсан хорих ангид хоригдож байгаа юм.

Al Jazeera” сайтын Бангкок дахь тусгай сурвалжлагч Тони Чений мэдээлснээр Су Чи-г төрийн тэргүүнээр ажиллаж байх үед тендэрийн асуудлаас үүдэн санал зөрөлдсөн бизнессмен Су Чи-тэй холбоотой мэдээллийг тарааж, түүнийг одоогийн хэрэгт буруутгасан байна. Шүүхийн шийдвэрийг Аун Сан Су Чи-г улс төрийн  тавцангаас бүр мөсөн зайлуулах зорилготой хэмээн Тони Чен үзжээ.

Эргэн сануулахад, 2021 оны хоёрдугаар сард Мьянмар улсад төрийн эргэлт гарч, Засгийн эрхийг цэргийнхэн хүчээр өөрсдийн гарт авсан. Үүнээс хойш эсэргүүцлийн жагсаалын үеэр 2300 гаруй хүн амиа алдаж, 1500 орчим хүн баривчлагдаж, нэ сая гаруй хүн дүрвэсэн гэж НҮБ мэдээлээд байна.

Эх сурвалж:Aljazeera            

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 38 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 1 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 10 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 19 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 11 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 29 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

23 цаг 55 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

23 цаг 55 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин