С.САРУУЛ
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга эхлүүлэхийг нутгийн иргэд эсэргүүцсэн. Тэгвэл энэ үйлдэлд Зөрчлийн хуульд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Б, Л, О, Б нарын дөрвөн иргэнийг тус бүр 150 нэгжээр торгосон байна. Мөн шалгалтын явцад Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтан Д “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон АТГ-т шилжүүлэх саналтайгаар Увс аймгийн прокурорын газарт энэ оны аравдугаар сарын 10-ны өдөр хүргүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn