"Чингис хаан” музей AR, VR дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ

2022-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Маргааш 11:00 цагт буюу морин цагт "Чингис хаан" хаад, язгууртны музейн нээлтийн ёслол болно.

Нээлтийн ёслолын талаарх хэвлэлийн хурлын үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр "Музей бол аливаа улс үндэстэн, ард түмний өв уламжлалыг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулж, судалж сурталчилдаг. Мөн сан хөмрөгийн бүрдүүлэлтийн бодлого, хадгалалт хамгаалалтын бүрдүүлэлт зэрэг нь төрийн онцгой анхаарал дунд бий болдог. Энэ барилга нь улсын төв цэг Сүхбаатарын талбайн А байрлалд байрлаж, нийт 25400 м.кв талбайтай, есөн давхар музейн зориулалттай. Музей нь нөгөө талаас харвал боловсролын орон зай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бүх насныханд зориулсан орон зай байдаг. Нийт талбайн 40 хувийг үзүүлгийн талбай эзэлнэ. 3-9 хүртэлх давхрын бүх танхим үзүүлгийнх. Тус барилга BMS буюу барилгын менежментийн системийн тоноглолоор тоноглогдсон.Их эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхимд цаашдаа долоон метрийн өндөртэй Чингис хааны алтадмал баримал бий болно” гэв.

Музейн дэвшилтэд технологиос онцолбол дэлхийн музейнүүд ихээр ашиглаж буй AR (Augmented reality), VR (Virtual reality) технологийг ашиглаж байна. Augmented reality нь бодит болон хийсвэр орчныг нэгэн зэрэг харах нөхцөлийг бүрдүүлдэг. Virtual reality буюу виртуал бодит байдал нь компьютерын программ хангамж, тусгай толгойн өмсгөлийн хамтаар бодит ертөнцөөс дижитал орчинд аваачдаг технологи юм. 

Өөрөөр хэлбэл та гар утсаараа "Чингис хаан" музейн аппликэйшнийг татаад, дурын нэг үзмэрийн хажууд байршуулсан QR кодыг уншуулж, холбогдох бүх мэдээллийг авах боломжтой. Одоогийн байдлаар мэдээлэл Орос, Англи хэл дээр гарч буй бөгөөд цаашид НҮБ-ын таван хэл дээр гарна гэдгийг "Чингис хаан" хаад, язгууртны музейн захирал, академич С.Чулуун онцолсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 41 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 4 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 13 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 22 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 14 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 32 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

23 цаг 58 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

23 цаг 58 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин